Их хотын залуусын хүсэн хүлээдэг  “SILENCE WHITE 2013 “ шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.000 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдахаар болжээ.

  “Mongol Mix Project”-ээс санаачлан Нийслэлийн засаг даргын ивээл доор зохион байгуулагдаж буй уг шоуг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Апу хк, “Sound Of Mongolia, www.alpha.mn дэмжинэ ажиллаж байгаа бөгөөд албан ёсны онлайн түгээгчээр мэдээллийн №1 хөтөч www.DORGIO.mn сайт ажиллаж байгаа аж.

Эрх чөлөөний тунхаглал
Энхтайваны бэлэгдэл
Эв нэгдлийн илэрхийлэл
Эрхэм нандин бүхэн цагаан өнгөнд шингэсэн байдаг.

Мянга мянган гэрлийн гялбаанд
Арван мянган залуусын нэг нь болж
Гучин мянган ваттын нүсэр дугаралтанд
Аниргүйн дундах ЦАГААН-ыг мэдэрье гэвэл “SILENCE WHITE“ үдэшлэгийг зориорой.