Жүжигчний бус урлаг судлаач мэргэжилтэй П.Шүүдэрцэцэг сүүлийн үед дэлгэцийн бүтээлд авьяасаа сойх болсон билээ. Тэрбээр нэг ангит киноноос цуврал кинонд дүрээ мөнхлөөд авсан авьяаслаг нэгэн.

Түүнийг шүтэн биширдэг залуус олон. Хөөрхөн жүжигчин бүсгүй маань олон залуучуудын харцыг булаадаг нь дамжиггүй. Гэхдээ хайртай залуутай болохоор тэд яаж ч чаддаггүй байх. Тэгвэл Шүүдрээ хайртаасаа өөр залуутай болзжээ.

Учгыг тайлвал, "Бид 3-ын болзоо" киноны саяхан нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон юм. Тэгвэл тус кино группын зүгээс үзэгчдийнхээ дунд бяцхан уралдаан зарлаж. Уг тэмцээнд ялсан нэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн жүжигчидтэй болзох юм байна. Харин Пүүжээ гэх залуу жүжигчин бүсгүйтэй болзохоор тодорсон гэнэ шүү. 

О.Ариун