Тархиа их хэмжээгээр гэмтээсэн 43 настай эр ярих чадваргүй болсон бөгөөд тэрээр 58 сая долларын нөхөн төлбөр авахаар болжээ. Учир нь тэрээр нэгэн зодооны улмаас ийм байдалтай болсон байна.

Тэрээр нэгэн шөнийн цэнгээний газар зөөгч эртэй муудалцан зодолдож байхдаа толгойдоо шар айрагны шилээр цохиулжээ. Энэ хэргийн улмаас тахир дутуу болж, бүүр ярих чадвараа алдсан эр шүүхээр заргалджээ. Ингэснээр баарны хамгаалалтын компанитай заргалдан 58 мянган долларын нөхөн олговор авахаар болжээ. Тэрээр энэ мөнгийг авах болсноор хамгийн их хэмжээний нөхөн олговор авч буй хувь хүн болж байгаа юм. 





Хэдийгээр шүүхээр ялалт байгуулан их хэмжээний нөхөн төлбөр авах болсон ч насан туршдаа тахир дутуу болж, хүний асаргаанд орсон юм.