Твиттэрийн хатан хаан А.Урангоо сүй тавьжээ
2015/09/22
“Хөгжил трейд”-ийн захирлын ганц охин А.Урангоог бизнес эрхлэгчид болоод сошалт ертөнцийнхөн андахгүй таних биз ээ. Тэрбээр хийж бүтээх эрч хүчээр дүүрэн амжилттай яваа бизнесмэн эмэгтэй. АНУ-ын Колорадогийн Их Сургуулийг улс төр-олон улс судлалын мэргэжлээр төгссөн түүнийг хүзүүний зүүлтний хоббитой, сайхан дуулдаг, нийгмийн идэвхтэй гээд хувь сайшаах зүйл олон бий. Өөрийн хоббигоо томоохон дэлгүүр болгосон хөдөлмөрч нэгэн. Цахим хуудас болоод твиттэрийг идэвхитэй хэрэглэдэг болохоор ч тэр үү нэг л өдөр "Твиттэрийн хатан хаан" хэмээх цолтой болсон гэдэг.
"Хоббитой хүн энгийн нэг зүйлийг ч амьдралын аз жаргал болгож чаддаг. Өөрөө их дуртай болохоор цуглуулахгүй, хэрэглэхгүй байхын аргагүй. Олон хүн сонирхон асууж, ямар гоё зүүлт зүүгээ вэ хаанаас авсан бэ гэсэн үгийг байнга сонсдог болохоор бусдыг ч гоёх юмсан гэсэн бодлоор бас Монголд франчайзийн загвартайгаар бизнес эрхлэх бодол надад байсаар байсан. Үүн дотроо Монгол брэндийг бий болгох юмсан гэсэн зорилттой. Охид бүсгүчүүдийн хүссэн дэлгүүрийг үүсгэж чаджээ гэсэн бодолдоо бат итгэлтэй болсон" хэмээн дэлгүүрээ нээсэн даруйдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Үнэхээр их хөдөлмөрлөсөн нэгэн нь л хождог гэдгийг бататгаж яваа гэмээр ажилсаг А.Урангоо гүнжтэй болсон. Тэгвэл тэрбээр саяхан сүй тавьжээ.
Д.Ана
Зочин · 2015/09/25
huruu bol pembiinee bambainaa yum bn