Дуучин СТА Т.Дэлгэрмөрөнг танихгүй хүн үгүй. Төрийн соёмбоо тэргүүнтээ шивүүлсэн эрхэм дуучин залуу хорт хавдартай тэмцэж явна. 

"Хорт хавдар гэж балиар өвчин одоо бүүр залуужлаа шүү.Хэлж биш хийсэн ирэх энэ зовлон шанлалтай эртхэн тэмцэхгүй бол ирсэн хойно нь амаа барих нь хайран шүү.Улирал бүр бие эрхтэн болгоноо үзүүлж харуулж хамгаалж бай. Үхсэн хойноо босоод ирэх биш үлдэж хоцрох хэн нэгэндээ ядаж ураг удмын ген ээ цэвэр эрүүл үлдээцгээ хүмүүсээ.Энэ өвчин юун дох,манай орны иргэдийг аалзны тор мэт бүрхэж 10 хүний 3 н өвдөж,өдөр тутам яг энэ өвчнөөр ихэнх нь тэнгэрт хальж байна.Ах дүүсээ бусдад буян хүргэж чадахгүй бол бүгдэд хэрэгтэй хүн болж амьдраарай.Би үнэн зүрхнээсээ ийм муухайтай тэмцэж дармаар байна нэгдэцгээ ах дүүсээ цааш нь share хийцгээ.Бидэнд улс төрчид биш,ухаан саруул Монгол хүн хэрэгтэй байна" хэмээн хэдхэн хоногийн өмнө цахим хуудаснаа нийтэлж байсан билээ.

Тэгвэл энэ удаад "Сайхан хайр гэж байдаг юм. Олвол түүнийгээ алдаж болохгүй ээ...гэж Лодойдамба гуай зүгээрч нэг хэлээгүй байсныг мэдрэх тусам бидний хайр бадамлан гэрэлтэж бусдын сайн сайхны төлөө юу үзэж туулснаа хайрынхаа хүчээр ялж үзүүлнэ ээ ах дүүсээ. Бидэнд та нарын минь сайхан сэтгэл үнэн зүрх маш том урам болно оо.

Амь алдар нэг ах дүүс минь бидэнд хүний хорвоог сайхнаар төгсгөх хийморь байгаа гэдгийг би заавал харуулах болно оо.Хайртай шүү сүжиг бишрэлтэй бурхан таалсан ийм сайхан орны үнлэж боломгүй эрдэнэт хүмүүс минь Монголчууд минь ээ" гэлээ. 

 

 Мөн би энэ амралтын өдрийг хүлээж та бүхэнтэйгээ жоохон ч атугай сэтгэлээ хуваалцахыг хүссэн юм. Учир нь та бүхэнд бодох бас шийдэх боломж байгаа болохоор.

“Номин Талст”-ынхан маань 9-р сарын 26-нд буюу ирэх хагас сайн өдөр нэгэн сайн үйлсийн аянд та бүгдийг уриалж байгаа юм. Бид ойрд тоглолт хийгээгүйдээ гол нь биш ,ер нь дуунд дуртай хөгжимд хайртай, тэр дундаа манай хамтлагийг сонсдог жинхэнэ ойр дотныхонтойгоо нэг өдрийг ч гэлээ сайхан өнгөрүүлэхийг хүссэний гол учир шалтгаан бол манай гэр бүлийн, миний эхнэрийн, та бүхний бага ч атугай мэдэх хайрын минь төлөө юм аа. Бидний босгосон тэр л амьдралын эхлэл агуу хайр минь яг л та хоёрыхтой адилхан. Хэн хүний амьдралд юу эс тохиохыг тэр гэхэв, хэл амнаас хол энд би хамгийг дэлгэрүүлээд юу хийнэ хайртай та нар минь мэдэрхэд болно. Хайлган сэтгэлгүй, бодсоноо тунгаадаггүй зарим нэгэн маань зүрхэнд чулуу зоосоор удаж байна, би айж байна.

Хавар зуны улирлыг мэдрэлгүй хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр тэмцсээр өнөөдөртэй золгож байна. Ийм урт хугацаанд хайртын минь охин бид хоёроо гэсэн сэтгэл агуу, хамт олны минь үнэнг мэдэх хайр уудам хэдий ч бид энэ аймшигт өвчинтэй тэмцсээр л байна. Харамсалтай нь итгэл найдвар минь суларч тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна. Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүйдээ, ядаж харамсахгүйгээр үлдэх хэн нэгний төлөө бүгдийг хийхийг хүснэ ээ би бас бид.

За ийм л учраас “Номин Талст” хамтлаг маань гэнэт ийм шийдэлд хүрсэн юм. Тоглолт маань халуухан болох байх, харин та бүгдийн тав тухыг бид чанартай бэлдэж байна гэв.

 

О.Ариун