"Шинэ үе" продакшны жүжигчин  Л.Сөрөлтийг хошин урлаг сонирхогчид андахгүй ээ. Тэрбээр жүжиглэхийн хажуугаар чамгүй дуулчихдаг авьяаслаг залуу. Олон түмэн түүнийг үргэлж л нүүрний баясгалантай явдаг хөөрхөн хүү хэмээн таарахаараа ам сайтай байдаг аж.

Сэргэлэн залуугийн дүрд тоглодог залуу маань такси-чин залуугийн дүрийг саяхан бүтээж үзэгчдийг байлдан дагуулсан. Хүүгийнхээ гэрэл зургийг өөрийн багын зурагтайгаа сонирхуулж "Аав хүү хоёрт адилхан зүйл байна уу" хэмээж олонд ихээхэн таалагдав.

О.Ариун