Даанч одоо хүлээгээд ирэхгүй юм шиг санаагдаад байна…
2013/07/07
Сайн байтгаана уу би одоо 30 настай 2 хүүхэдтэй том нь 4 настай бага нь 1 настай одоо хүүхдээ хараад гэртээ суудаг. Бид 2 гэр бүл болоод 8 жил амьдарсан.
Одоо бүх юм салах дээрээ ирчээд байж байна учир нь нөхөр бид 2 сүүлийн нэг жил таарамжгүй болж нөхөр маань ажилдаа явлаа гээд гардаг гадуур 1-2 хоноод ирдэг. Би хэн хэгэн эмэгтэй байна гэдгийг гадарлаж байсан боловч хэлж зүрхлээгүй ингэж байгаад болих биз гэр бүлээ орхихгүй байх гэж итгэж хүлээж байсан. Нэгэнт хараагүй болохоор сэтгэлд нь сэв суулгачих вий гэж бодоод хэлээгүй 2 сарын өмнө баригдаад тэгээд гэрээсээ явсан.
Тэр хүүхэн нь надад би хайраа олсон алдахыг хүсэхгүй байна наад хүнээ явуул ингэж л учрах ёстой байж хүүхдүүдээ өгвөл өсгөөд өгнө гээд их олон зүйл хэлсэн. Нөхрөө ийм байдалд хүрэхэд надад ч гэсэн буруу байсан байх гэж би өөрөөсөө буруугаа хайж юун дээр алдсан байна гэдгээ бодож үзсэн. Нөхрийгөө ч гэсэн алдаагаа олж харсан байх гэж бодсон хэлж ярьж байгаагаас харахад 100 хувь миний буруу л гэдэг. Нөхөр маань намайг зоддог жаахан л юм болвол уурлаад хашгираад босч ирээд цохиод авдаг. Би айгаад сүүлдээ уурлахаар нь юм хэлж чаддаггүй болсон дандаа хүн аргадаж гуйж амьдрах хэцүү байдаг. 2 хүүхдээ бодоод тэсч тэвчээд суудаг байсан. Би хоол унд хайр халамжаар дутаагаагүй гэж боддог. Харин урамын үгийг бага хэлдэг байсан байх. Би өөрөө хайрлуулахыг халамжлуулахыг хүсдэг болохоор нөхрийгөө ч гэсэн тийм байдаг гэж бодоод бүх зүйлээ сэтгэлээсээ зориулж хайрлаж итгэж ирсэн. Тэглээ гээд бүх зүйл улам дор болсон уу гэхээс дээрдээгүй. Гадуур нз нөхөдтэйгээ гардаггүй ажлын газрын шинэ жилд бөөн юм болж жилд нэг удаа явдаг. Явахаар бөөн хэрүүл болдог болохоор сүүлдээ гарахыг ч хүсэхээ больчихдог юм байна лээ. Уг нь уучлал гуйгаад эргээд ирвэл уучилсан шиг уучлаад илүү сайхан амьдарна л гэж боддог. Даанч одоо хүлээгээд ирэхгүй юм шиг санаагдаад байна…