Телевизийн нэвтрүүлгээс үзэгчдийн танил болсон авьяаслаг залуу бол жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаяр. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн "Босуул" кинонд тоглосон аж.

Нэг хэсэг "шонхор"-ын эрэлд гарч буй талаараа олны шуугиулаад авсан жүжигчин маань нэгэн байгууллагын рекламанд тоглосон. Уг рекдлам нь  зуны турш олонд хүрсэн бөгөөд зарим нэг нь "хөөрхий энэ хүүд тэр жи жи гэдэг юмыг өгчихөөсэй билээ. Усанд живж байгаа зургаа олонд үзүүлэх юм" гэсэн хэмээн даажигнасан удаатай. 

Өдгөө найман настай хүүхдээс наян настай буурай хүртэл уг рекламын үг бүрийг дагаж хэлдэг болсон гэхэд буруутахгүй. Тэгвэл Цоомоо жи жи-тэй болсон бололтой. Живж байхдаа селфитсэн зургаа фэйсбүүктээ постолжээ. 

О.Ариун