“Шилдэг өнгө” продакшны жүжигчин Х.Баярмааг С.Өлзийхүү, Ц.Хүсэлбаатар нарын охин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Жүжигчин ээжийнхээ мэргэжлийг өвлөж, урлагт хөл тавьсан. 

“Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцох ховорхон боломжийг атгаж, өөрөөс нь илүү царайлаг нуруулаг бүсгүйчүүдийг уйлуулан байж харь орныг зорьсон хөөрхөн бүсгүй. Аргагүй л найруулагч аав, жүжигчин ээжийнхээ ачаар авьяас чадвараараа ялгарсан гэх түүнийг өдгөө мисс гэхээсээ илүүтэй жүжигчний хувиар нь таньдаг болсон.

Тэрбээр "Аюултай харилцаа" кинонд гол дүрийн эмэгтэйн дүрийг тун чадварлаг бүтээж олноос "сайн" гэсэн үнэлгээг авсан удаатай. Энэ удаад түүний фотог хүргэж байна. Гоо, сайхан нь түүнийг тодотгодог юм. Жүжигчин бүсгүйн стиль, имиж төрхийг өөрөөрөө илтгэсэн фотогоос сонирхоорой.

Д.Ана