Петровис, НИК ХХК компани хүнд машин механизмийн засвар үйлчилгээний төвийг орон нутагт анх удаа нээлээ
2013/07/08
Уул уурхай эрчимтэй хөгжиж хүнд машин машин механизмийн хэрэгцээ эрс өсөн нэмэгдэж байгаа энэ үед хөдөө орон нутагт энэ төрлийн машин механизмийн засвар үйлчилгээ, сэлбэгийн төвийг НИК, Петровис компанианх удаа нээлээ. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа Монгол орны өмнөд бүсийг тус компани сонгож Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд салбартаа тэргүүлэгч БНХАУ-ын “Beiben truck”компанийн албан ёсны эрхтэйгээр хүнд машин механизмийн “Beiben truck”засвар үйлчилгээний төвийг ийнхүү байгуулж, ашиглалтанд орууллаа.Ингэснээр бүх төрлийн хүнд даацын машин механизмийн засвар үйлчилгээг Монголчууд Монголдоо хурдан шуурхай авахаас гадна сэлбэг болон хүнд машин механизмийн тоног төхөөрөмж, бусад олон төрлийн үйлчилгээг дэлхийд танигдсан нийлүүлэгчээс шууд авах боломж бүрдэж байна. Түүнчлэн уул уурхайн гол бүс нутаг болох өмнөд бүсэд иж бүрэн тоноглогдсон хүнд машин механизмийн орчин үеийн засвар, үйлчилгээний төв нээгдсэнээр Монголын уул уурхайн томоохон компаниуд заавал урд хөршийг зорьж техник хэрэгслээ засуулах шаардлагагүй болж газрын ойр үйлчилгээний давууг ашиглан цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх сайхан боломж нээгдэж байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд НИК, Петровис компаний авто тээврийн бааз бүхий нефть хангамжийн томоохон салбар үйл ажиллагаагаа явуулж эндээс өмнийн говийн уул уурхайн компаниудын техник хэрэгсэл шатахууны цэнэглэлтээ өдөр тутам хийж байна. Мөн удахгүй Улаанбаатар Замын - Үүдийг холбосон томоохон автозам ашиглалтанд орж, энэ зам Говьсүмбэр аймгийн нутгаар дайрч өнгөрнө. Тиймээс энэ цэг уул уурхайн болон ачаа тээврийн хүнд машин техник цуглах томоохон төв болох бөгөөд хамгийн их хэрэгцээ шаардлагатай зүйлийн нэг нь хүнд даацын машин механизмийн чанартай шуурхай засвар, сэлбэг хэрэгслийн үйлчилгээ болж байна. Чухам энэ цаг үед “Beiben truck”засвар үйлчилгээний төвийг НИК, Петровис компани байгуулж байгаа нь нүдээ олсон ажил болж байна. “Beiben truck”засвар үйлчилгээний төв нь хүнд машин механизмийн оношлогоо, засвар үйлчилгээг хийхээс гадна Beiben, Hоwo, Fawзэрэг хүнд даацын автомашин
болон оригиналь авто сэлбэг, тос тосолгооны материалыг үйлдвэрээс нь шууд нийлүүлнэ. Түүнчлэн тус засвар үйлчилгээний төвд “Beiben truck” компаний хятад инженерүүд, монгол мэргэжлийн механик, засварчид үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө өгөх юм. Тус төв 8 автомашины засварын бокс, 5 тоннын гүүрэн кран суваг, хөдөлгүүр, аппаратур, токарийн төрөлжсөн цех, сэлбэгийн агуулах, зам дагуух зогсоол, 24 цагийн харуул хамгаалалттай үйл ажиллагаагаа явуулж байна.
БНХАУ-ын “Beiben truck” компани нь ХБНГУ-ын Mersedesbenzкомпаний ачааны автомашины техник, технологийг үйлдвэртээ нэвтрүүлсэн. Дэвшилтэт технологи, чанар, бүтээмж сайтай, байгаль орчинд ээлтэй шатахуунд хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадагаараа алдартай.
Жолооны ард сэтгэл амар. НИК,Петровис компани. Жолооч таньд зориуллаа.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх