Хойд хөршийн Владивосток хотын 25800 оршин суугч ОХУ-ын далбааны гурван өнгөөр ижилсэн,  “Я люблю Владивосток” хэмээх бичиг барьж бүжиглэн дэлхийн дээд амжилтыг өчигдөр тогтоожээ.

Ингэхдээ тэд тус хотын хит дуу болох Игоря Николаевагын “Владивосток” дуунд бүжиглэсэн бөгөөд Гиннесын номонд бүртгүүлэх амжилтын батламжийг ч гардан авлаа.  Харин энэхүү үзүүлбрийн талаар  Гиннесын номны редактор Крейг Глиндей: “Би энэхүү амжилтыг бүртгэхээр зорин ирээд байгаадаа баяртай байна. Би Владивостод хотыг үзэхийг хүсдэг байлаа.” Гэж мэдэгдсэн байна. Дашрамд дурьдахад флэйшмобын өмнөх дээд амжилтыг Пакистаны  24200 иргэн тогтоож байжээ. 
























Бэлтгэсэн: А.Маша