Жүжигчин Т.Бархүүг танихгүй хүн үгүй билээ.  “Миний хөрш чөтгөр“,“Болсон явдал", "Танхай тээгч" кинонуудад дүрээ чамлахааргүй бүтээж чадсан. Түүний хайртай ээж урлагийн байгууллагад олон жил ажилласан С.Батсүх гэдэг сайхан эмэгтэй бий. Тэгвэл ахмадын баяраар салбарынхаа тэргүүний ажилтан болжээ.

С.Батсүх "Манай ээж их сайхан дуулж, шанз их сайхан  тоглодог хүн байлаа. Манай эгч гэхэд л Офицеруудын ордонд насаараа хөгжимчин хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байдаг. Би багаасаа хөгжим тоглож эхэлсэн. Шанз, ятга тоглодог. Би нотоор тоглодоггүй, сонсголоороо тоглодог. Надад хүн зааж өгөөгүй би өөрийнхөө сонсголоороо сурч байсан" хэмээн урлагтаа холбогдсон түүхээ хуваалцлаа.

Түүнд баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе. 

Д.Ана