Жил бүр агаарын бохирдлын улмаас 30,000 гаруй иргэн нас бардаг болохыг тогтоосон талаараа Их Британийн судлаачид мэдээллээ.  Тэдний мэдээлж байгаагаар  агаарын бохирдол нь хүний биеийн дархлаанд сөргөөр нөлөөлдөг тэр тусмаа зүрхний шигдээс болж хүндрэхэд хүргэдэг ажээ. Улмаар  зүрх зогсоодог гэнэ.   Их Британийн зүрхний сангийн судлаачид энэхүү судалгаагаа улсынхаа хэд хэдэн хот, Европын холбооны улсуудад явуулсан бөгөөд 2020 он гэхэд Европын холбооны 15 хот агаарын бохирдолтой болно гэдгийг мөн тогтоосон байна.  Судлаачдын мэдээлж байгаагаар 2020 он гэхэд 750,000 хүн зүрхний шигдээс болох гэнэ. 
Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.  

А.Маша