Дэлхийн олон оронд нэр алдраа цуурайтуулж, эх орныхоо нэрийг бахархалтайгаар дуурсгаж яваа Монголын олон сайхан аавын хөвгүүд, ээжийн охидын нэг болох дуурийн дуучин У.Уранцэцэг билээ. Тэгвэл дуурийн эх орон Италид мэргэжлийн сургуулийг нь төгсөж, докторын зэрэг хамгаалсан, Монгол бүсгүй байдаг. 

Итали оронд олон жилийн турш дэлхийн алдартай тайзнаа уригдаж, шилдэг дуурийн гоцлоочоор ажиллаж яваа түүнийг Монголын нэрийг гаргаж яваа дэлхийн хэмжээний ганц дуучин гэж монголчдууд үнэлдэг билээ.

"Хувьсал" продакшны жүжигчин У.Уранчимэг түүний төрсөн эгч. Харин бага дүү нь дуучин Хаянхярваагийн гэргий Урнаа. Эгч дүү гурван Урнаагийн ээж нь уртын дууг их сайхан дуулдаг хүн байжээ. Ийнхүү дунд Урнаа нь удахгүй "Монголын тайзнаа анх удаа дуулах гэж байна...2015.10.18 нд...Lucia di Lammermoor..." буйг эгч нь өөрийн нүүр номоороо дуулгалаа.



Түүнийг их ховор хоолойтой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Калортурний сапрон буюу алтан гургалдайн маш нарийхан хоолой гэж нэрлэгддэг байна. Дуучин бүсгүй маань Итали нөхөртэй. Хоёр улсын иргэн гэрлэхэд заавал нэг иргэншилтэй байна гэж манай хуулинд зааж өгдөг учраас тэрбээр Италийн иргэн болсон юм.

Анхны харцаар дурласан, анхны хайртайгаа гэрлэжээ.  Түүний нөхрийг Андей Мария Коццоли гэдэг. ТЭЦ 3, ТЭЦ 4 дээр  ажиллаж байх үед нь У.Уранцэцэг  орчуулагчаар нь ажиллаж яваад нөхөртэйгээ анх танилцаж байсан түүхтэй. Өдгөө хосууд өнөр өтгөн аж төрөн суугаа.

О.Ариун