ҮХЦ-ийн даргын албаны хэрэгцээнд 195.0 сая төгрөгийн Lexus-570 машин авч өгчээ
2015/10/08
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 11 тоот дүгнэлт болон Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар тогтоолыг судалдсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын даргын 203 тоот захирамжаар байгуулагдсан дээрх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж ахалсан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянга нар багтжээ.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж "Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 357 тоот тогтоолыг судалж үзэхэд Үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэх, түүнд 933.9 сая төгрөг зарцуулах саналыг Үндсэн хуулийн цэц анх боловсруулсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ талаар амаар танилцуулж байсан гэх боловч албан ёсоор хандсан баримт бичиг байхгүй байна. Үндсэн хуулийн цэцийн ажлын албанаас боловсруулсан гэх төслийн зардлын тооцоог хэн, хэрхэн гаргасан нь ойлгомжгүй, уг тооцоо үнэн, зөв эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын түвшинд ч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түвшинд ч нягталж үзээгүй байна" гэлээ.
Мөн тэрбээр өнгөрөгч сарын 07-ны өдөр яамнаас санал ирээгүй байхад Засгийн газар уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэж 357 дугаар тогтоол гаргаж 331.0 сая төгрөг нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн байгааг онцлов. Түүнчлэн Засгийн газрын авто бааз Үндсэн хуулийн цэцийн даргын албаны хэрэгцээнд 195.0 сая төгрөгийн Lexus-570 машин авч өгсөн бөгөөд энэ ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулж, урьдчилгаа төлбөрийг 09 дүгээр сарын 10-нд төлсөн талаар мэдээлсэн хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зочин · 2015/10/08
3 ДАХЬ ХҮЧИН ХЭРЭГГҮЙ. БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЭД 4 5 6 ДАХЬ ХҮЧНҮҮДИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ БОЛНО. ТЭДИЙГ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ГЭЖ ХЭН МЭДЭХ ЮМ. ДОРНОДЫН БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ ШИНЭ ХУЛГАЙЧУУД ГАРНА. ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ АНХ УДАА ИЛРҮҮЛЖ ШОРОНД НЬ ОРУУЛСАН АН-ААС ДЭЭР ХҮЧИН МОНГОЛООС ОЛДОХГҮЙ. ШҮХ 88583399