Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Өнөөдрийн төсвийн тодотгол дээрээ өөр санал оруулж ирэхгүйгээр шууд дэмжиж шууд батлая" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Тус тусад нь хэлэлцэх нь зүйтэй. 2015 оны төсвийн тодотголоо , 2016 оны оны үндсэн төсвөө хэлэлцвэл илүү үр дүнд" хэмээв.

Ийнхүү энэ оны төсвийн тодотголоор хэлэлцэж эхэллээ.