Р.Анхням киноныхоо нээлтэд монгол дээлээрээ гоёжээ
2015/10/12
Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннауд БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн хийсэн бүтээлд Монгол жүжигчин Р.Анхням шалгаран тоглосон нь нэлээдгүй шуугианыг дэгдээгээд байгаа билээ. Өдгөө дэлхий дахиныг байлдан дагуулж буй "Чонон сүлд" үзэгчдийн хүртээл болохоор нээлтээ хийсээр.
Тус киноны уран бүтээлчид Турк улсад нээлтээ хийжээ. Гол дүрийг бүтээсэн Р.Анхням киноныхоо нээлтэд оролцохдоо монгол дээлээрээ гоёж эх орноо сурталчилж явна.
Д.Ана