Дуучин Г.Эрдэнэтунгалагийн дууг нь сонсдог фэнүүд нь андахгүй сайн танина. Тэрбээр сүүлийн үед орон нутгаар аялан тоглолтоо толилуулж яваа. Тэгвэл намын үүрэг даалгавраар ийн ая дуугаа өргөж буй гэх бор шувуу нисч эхлэв.

Тайзнаа гарахдаа СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг хэмээн дуудуулдаг байсан бол өдгөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны АН-ын дэд дарга гэх гуншинтай болсон гэнэ лээ.

Урлагаар чамгүй амжилт олсон дууч бүсгүй нь улс төрийн карьер хэр явах бол. Түүнийг фэнүүд нь зүгээр дуугаараа л яв аа. Чи сайн дуучин гэж хүртэл зөвлөсөн байна.

Д.Ана