Арав гаруй жилийн өмнөөс Израйльчууд түрс бэлтгэн зах зээлд нийлүүлж эхэлжээ. Харин өдгөө уг зах зээл өргөжин АНУ, ОХУ, Европын орнуудад нийлүүлэх болжээ.

Өөрөөр хэлбэл түрсийг Израйлийн нэрийн хуудас болгож, хар алт хэмээн нэрлэх болсон байна.   Израйлийн хар алтны хамгийн том үйлдвэр нь “Карат” түрсний үйлдвэр юм. Тус үйлдвэрийн эзэн Игаль Бен-Цви түрсэнд дурлагч нэгэн бөгөөд ОХУ-аас  1992 онд хэрэгцээндээ тохируулан загас үржүүлж эхэлжээ.  Улмаар  өрхийн хэрэгцээгээ хамаатан садан, бүс нутгийн, улсынх болгож өнөөдөр дэлхий нийтийн хэрэгцээг хангахаар ажиллаж байгаа нь энэ юм. Өнөөдөр тэрбээр загас үржүүлгийн фирмдээ 70,000 орчим загастай болсны дээр 200 орчим ажилтантай болсон байна. Үйлдвэрийн ажилтны хэлж байгаагаар нэг загаснаас 2.5-3 кг түрс гардаг бөгөөд түрсийг нь авахдаа эхлээд чанарыг нь шалгадаг ажээ.

Улмаар чанарын шаардлага хангасан түрсийг үйлдвэрлэлд зориулан бэлтгэдэг байна.  Дашрамд дуулгахад дэлхийн зах зээл дээр нэг кг хар түрс 10 гаруй жилийн өмнө 500 ам.доллар байсан бол өдгөө 4000 ам.доллар болсон байна.  Ингээд дэлхийд хар түрс үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчид хэрхэн түрс бэлэн болгодогыг зургаар хүргэе.  



































































А.Маша