410 тэрбумыг “салхинд хийсгэсэн” хариуцлагагүй Э.Бат-Үүл
2015/10/15
Хотын мэр Э.Бат-Үүл эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 410 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй, найрсаг хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээхэмээн НИТХ дахь МАН мэдэгдлээ. Тэдний мэдээлж байгаагаар:
Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс 2 дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй, чамлалттай байгааг Иргэдийн хурал дахь сөрөг хүчин онцолж байна.
Хотын удирдлагууд бондын хөрөнгийг Улсын болон Нийслэлийн төсөвт ирэх онуудад төсвийн дарамт учруулах эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулж байгаад иргэд дургүйцсээр байтал, НИТХ дахь МАН-ын бүлгийн эсрэг байр сууриа илэрхийлсээр атал Ардчилсан нам олонхиороо хүч түрэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд
- Хогны ногоон уут – 12.7 тэрбум
- З сарын настай Нэг наст цэцэг, тохижилт – 95.0 тэрбум
- Даншиг наадам, овоо тахилга – 0.8 тэрбум
- Гэр хорооллын дахин төлөвлөлт – 158.3 тэрбум
- Нийтийн тээврийн ухаалаг систем – 30.0 орчим тэрбум
- Угсраа автобус – 20.0 тэрбум
- Рейлбус – 8 орчим тэрбум
- Найрсаг Улаанбаатар хөтөлбөр – 4.6 тэрбум
- 2900 орон тоо нэмэгдсэн цалингийн зардал – 75.0 тэрбум
- Авто худалдааны цогцолбор – 4.8 тэрбум
Нийт 410 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүн гарч байгааг анхаарах цаг нэгэнт болсон гэж хотын парламент дахь сөрөг хүчин байр сууриа илэрхийлж байна.
Хотын захирагч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Рейлбус, Тусгай замын автобусны үйлчилгээ, Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараалалтайгаар бууруулах, Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулах, Зуслангийн болон шинэ суурьшлын бүсэд бие даасан инженерийн шугам сүлжээг бий болгох, Өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох, Хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Баянхошуу, 5-н буудалд дулааны станц байгуулах, Шар хад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, 7-н буудлын орчмын гэр хорооллын бохир усны гол шугамыг барих, Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн, хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэх, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах, Хотын бонд гаргаж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, Компанийн засаглалын кодексийг мөрдүүлэх, Олон түвшний огтлолцолыг 6-н уулзварт барих, Гэр хорооллын замуудыг хатуу хучилттай болгох, 18-н км-ийн урттай метро байгуулах, Нийслэлийг гамшигаас хамгаалах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Газрын бирж байгуулах зэрэг олон заалтууд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа энэ үед огт хэрэгжээгүй нь засаг дарга суудлаасаа огцрох хангалттай шалтгаан гэж тэд үзжээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах тогтоолын төсөлд:
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН АСУУДЛААР:
- НИТХ-ын ээлжит хуралдаанаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн 24-н байршлыг баталж “Орон сууцжуулах төсөл”-ийг сонгон шалгаруулах ажил явагдсан билээ. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн. Мөн Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэснийг тус тус зөрчин өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХК-ийг илтэд нуун дарагдуулж, сонгон шалгаруулсан.
- Эдийн засгийн хямралыг даван туулах, хэмнэлтийн горимоор ажиллах зорилгоор төрийн дээд байгуллагаас олон тооны шийдвэр, хууль тогтоомж гаргаж мөрдүүлж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” төрийн шинэтгэлийн бодлого, Улсын Их Хурлын 2014 оны 34-р тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн 1.1 заасан “төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих; төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох;”, “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 70-р тогтоолын 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Засгийн газрын агентлаг тус бүр нэг орлогч дарга, эсхүл дэд даргатай, орон тооны зөвлөхгүй байх, бусад бүх шатны төсвийн байгууллага орлогч дарга, эсхүл дэд дарга болон орон тооны зөвлөхгүй байхаар тооцож холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай бол Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;”, Засгийн Газрын 2014 оны 147-р тогтоолоор батлагдсан “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэжээний тухай” тогтоолын 1-р зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэг, 2-р зүйл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”-д заасан “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;”, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;” гэснийг тус тус зөрчсөн.
- “Гэр хорооллыг дахин төлөвлөх”, “Газар шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх журам нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 17-р зүйлд “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.”, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванзургадугаар зүйлийн 3-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.”, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хорооноос гаргасан “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн тухай” 4-р ерөнхий зөвлөмжид “Урьдчилан төлөвлөж бусдын өмч хөрөнгийг буулгах, албадан нүүлгэх зэрэгт шүүхийн шийдвэрийг үндэслэх, үүнээс бусад тохиолдолд аливаа хүний эрхийг хязгаарлах үйлдэл гаргахыг хориглох” талаар заасныг зөрчин “хүний эрхийг хүндэтгэн, хангаж хамгаалах зохицуулалт хангалтгүй байна” гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 оны 11-р сарын 25-ны 2/818 тоот бичгээр байр сууриа илэрхийлсэн байна.
Энэ нь “Монгол улсын засаг захиргаа, нутал дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг үүрэгт ажлаас нь чөлөөх үндэслэл болж байна зэрэг тодорхой саналуудыг тусгасан байна.
зочин · 2016/02/25
Бат-Үүл Миеэ.Энхболд, улаан хацарт Батбаяр шиг юу ч хийгээгүй байж идэхээ мэдэхгүй гэнэн талдаа. Сайхан сэтгэл, мөрөөдөл ихтэй байх. Төсөл бүхний цаана монголын л иргэд байгаа ш дээ. Бат-Үүл энэ бүхнийг цор ганцаараа идчихлээ гэвэл итгэх хүн байна уу? Хийсэн бүтээсэнд нь хорссон хүмүүс л ийм юм бичнэ.
arai l dendeneeee · 2015/10/17
mungugui geed ardiig changalaad bn chini uursduu turul sadangaaraa heden terbumtan boldog bna sh dee.....
Зочин · 2015/10/16
Buruu zuil hiij bna atg shalgah heregtei idej uusan ni unen udam ni bayan hun mun uu
Зочин · 2015/10/16
hariutslaga tootsoochee ene nuhurtei.
Зочин · 2015/10/16
юу баясгалантай новш вэ овоо гэдэс ньдүүрч дээ иргэдээ бодооч худлаа хошгоруулаадл баихюм даа
Зочин · 2015/10/16
Хүн хулигаан байсан байж болно. Гэхдээ хүн чанартай нүнжигтэй хулигаануудыг хүмүүс хүндэтгэдэг юм. Монголд дэмий юманд мөнгө зарж худлаа шоуддаг хулигаан хэрэггүй.Ер нь АН-ын нөхөд тэр чигтээ худлаа шоучид. Үнийг нь мэдэхгүй тарвага царайлсан гарууд саналаа өгч эд нарыг гаргаж ирсэнд хармсаж байна
Зочин · 2015/10/16
батүүл хүүдээ тендер өгөөгүй гэх гээд байнаа даа. булавч бултайна .асар их мөнгөөр маш чамлалттай ажил хийсэн нь шалгавал илрэнэ. гэхдээ 17 он хүртэл шалгахгүй.
Зочин · 2015/10/15
Anxnaasaa dutuugaa guitseej dunduuraa duurgex gj uxen xatan garaa bizde. Bas baatar boltsoon. Ene odoo ymr gavya bguulsiin. Uchirtai idej uuval taarn. Gantsaaraa idej uuxaas xotsortson uxaani yum yrigdj ,busad ni odoogiin indurlugt tataj gargaa bizde. Manaixan xoolni eeljee yj iij bgd l zoxitsuulchiimaa. Baliar yumnuud. Odoo boloooo. Xuselteeree ogtsrooch.
Зочин · 2015/10/15
ym hiij baigaa hun shuu urdah darga nar shig gazraa zaraad l yu ch hiihgui suuj baih baisan ym uu yu geed balairaad baigaa ym be
Зочин · 2015/10/15
сүхбаатарын талбайн болон олон гөзрын нэр өөрчилсэн
Зочин · 2015/10/15
Энэ хүн арай л дэндэж байна,огцруулах хэрэгтэй. Цэцэг тарьж байхаар Цэвэрлэх байгууламжаа барих нь яагаав . Хот өмхийрч , ард түмэн ядуурч дууслаа ш дээ
Зочин · 2015/10/15
Hurdan zailuulah heregtei
Зочин · 2015/10/15
Bid huniig hadand gargaad uursduu amitan boloh yum Ed nar 90 ond hen bsan hen bolov 90 bid hene bv hen bollov --Ard tumen
Зочин · 2015/10/15
zugeer humuus setgedelee bichij bhad bas hudlaa tarhi ugaalaa geh yum unen yum unen
zochin · 2015/10/15
umnuh darga nariig bodvol yum hiigeed bgaa yum bishuu avto tsogtsolbor bol mash zuv shiidel zahuud zahad l bh yostoi
Зочин · 2015/10/15
батүүл шиг ийм мөнгө үрэн таран хийсэн бол БУСАД НЬ ӨДИЙД ШОРОНД БАЙХ БАЙСАН
зочин · 2015/10/15
за даа уг нь ч Батүүл овоо л юм санаачилч хийсэн зүйл ч багагүй л байгаа хэзээ МАН-ынх хотыг удирдаж байхдаа дорвитой нүдэнд харагдахаар зүйлүүдыг хийцгээж байл уу харин замбараагүй газрын наймаа л цэцэглэсэн байх МАН яахав хэзээний л худлаа шоуддаг гарууд шдээ Харин Үүл даргыг хүү Чулуудай гэгч нэг их цээжээ дэлдсэн том том ярьсан нөхөр л муу эцгийгээ аллаа даа энэ хүүгийнхээ балгаас болж Үүл дарга хэл аманд өртөж хамаг муу муухайгаараа дуудуулж байх шив Ер нь тэгээд энэ томчуулын эрх балай хүүхдүүд хар тамхи зэргээс эхлүүлээд элдэв хэрэгт орох юмаа Энэ Чулуудай гэгч цаашдаа эцэг эхээ мөн ч их улайлгана аа САЙН ЭЦГИЙН НЭРИЙГ 3 ИДНЭ гэдэг гэхдээ ингэж ч иддэгүй байхаа мангар бацаан минь
Зочин · 2015/10/15
Одоо яахав дээ. ийм л хүмүүсээр төр бариулж байгаа юм чинь. Дайн байлдаанд явж эх орноо хамгаалаагүй ч мундаг баатар болсон хүн дээ. Тэгээд өнөөх баатар нь хүүгээ тендерт ялуулж, Туркуудыг хулхидаж, Монгол улсын нэр төрийг гутаан доромжилж байна.
Зочин · 2015/10/15
BAT-UUL ENE XOTIIN TOLOO XIIJ ZADAJ BNA.BAT-UULEE NAAD MAH-IIN LUIBARZDIIG POLICED OGZ SHALGUULJ BUGDIIN SHOROND N ORUULAARAI.
7 · 2015/10/15
BAT-UUL ENE MAH-IIN 90 JIL XIIJ ZADAAGUI BUTEEN BAIGUULALTIIG 2XON JILIIN DOTOR XIIJ ZADAJ BNA.TER XAR.LAGERIIN ZAM MASH SXN BN BNA LEE.MAH-IIG ENE MONGOLIIN XORSNOOS 2016 SONGUULIAR BUR MOSON USTGAX XTEI.TER MAH. MAXH-2-G ENE ULS ORNOOS MINI ZAILUULAX XEREGTEI.TER MAH-IIN AMARBAYSGALAN JINXENE KOMMUNIST SETGEXUITEI BELTREG BGAA YM.TER MAH-IIG UGUI XIIX XTEI.TER MELXII ENXBOLG.ULAAN XACART BATBAYAR BADAMJUNAI METIIN LUIBARZID ULAANBAATAR XOTIIN GAZARIIG ZARJ.TENDERIIG LUIBARZDAD ABZ OGZ XANAAGUI BIZ DEE.MAH-IIN KOMMUNISTUUD XDN ZUUN MILLIARDAAR N DOLLARIIG LUIBARDAJ ABSAN SHUUDEE.MUU UXEJ BN MAH SONOX BOLTUGAI.
1 · 2015/10/15
BAT-UUL ENE MAH-IIN 90 JIL XIIJ ZADAAGUI BUTEEN BAIGUULALTIIG 2XON JILIIN DOTOR XIIJ ZADAJ BNA.TER XAR.LAGERIIN ZAM MASH SXN BN BNA LEE.MAH-IIG ENE MONGOLIIN XORSNOOS 2016 SONGUULIAR BUR MOSON USTGAX XTEI.TER MAH. MAXH-2-G ENE ULS ORNOOS MINI ZAILUULAX XEREGTEI.TER MAH-IIN AMARBAYSGALAN JINXENE KOMMUNIST SETGEXUITEI BELTREG BGAA YM.TER MAH-IIG UGUI XIIX XTEI.TER MELXII ENXBOLG.ULAAN XACART BATBAYAR BADAMJUNAI METIIN LUIBARZID ULAANBAATAR XOTIIN GAZARIIG ZARJ.TENDERIIG LUIBARZDAD ABZ OGZ XANAAGUI BIZ DEE.MAH-IIN KOMMUNISTUUD XDN ZUUN MILLIARDAAR N DOLLARIIG LUIBARDAJ ABSAN SHUUDEE.MUU UXEJ BN MAH SONOX BOLTUGAI.
Зочин · 2015/10/15
BAT-UUL ENE MAH-IIN 90 JIL XIIJ ZADAAGUI BUTEEN BAIGUULALTIIG 2XON JILIIN DOTOR XIIJ ZADAJ BNA.TER XAR.LAGERIIN ZAM MASH SXN BN BNA LEE.MAH-IIG ENE MONGOLIIN XORSNOOS 2016 SONGUULIAR BUR MOSON USTGAX XTEI.TER MAH. MAXH-2-G ENE ULS ORNOOS MINI ZAILUULAX XEREGTEI.TER MAH-IIN AMARBAYSGALAN JINXENE KOMMUNIST SETGEXUITEI BELTREG BGAA YM.TER MAH-IIG UGUI XIIX XTEI.TER MELXII ENXBOLG.ULAAN XACART BATBAYAR BADAMJUNAI METIIN LUIBARZID ULAANBAATAR XOTIIN GAZARIIG ZARJ.TENDERIIG LUIBARZDAD ABZ OGZ XANAAGUI BIZ DEE.MAH-IIN KOMMUNISTUUD XDN ZUUN MILLIARDAAR N DOLLARIIG LUIBARDAJ ABSAN SHUUDEE.MUU UXEJ BN MAH SONOX BOLTUGAI.
Иргэн · 2015/10/15
Нэгэнт хогоо ангилахгүй юм чинь ногоон уутанд хийнэ үү, цагаан уутанд хийнэ ялгаа юу бна аа. Рейлбус нь хааччихав аа.
ардчилагч · 2015/10/15
үүл баатардаа нэг хөшөө босговол яасан юм ногоон хогийн уут бариулаад төмөр замын зүтгүүр унуулаад барина сүхбаатарын хөшөөг буулгаад оронд нь босгоно
Зочин · 2015/10/15
ene comment bichsen humuus gadagshaa yavj uzsen uu? nogoo uut gadaad bas bn autobusni uhalag kart bn Авто худалдааны цогцолбор ene bas bn ene bugd ajil bish uu? ali esvel zuger idel sugaad bh basan uu?
Зочин · 2015/10/15
Энэ нөхөрч арай дэндэж байнаа. Энхболд газрын наймаачин гэгддэгч ядарсан иргэдийн халаасруу гараа дүрдэггүй байсан байх. Ямар нэгэн удирдах албанд очхоороо татвар төлөгчдийн мөнгөөр туйлж өгнө гэж боддог даварсан хэдэн луйварчид одоо засаг төрийн толгойд гарчихсан байна. Баас хатавч үмхийгээ тавихгүй гэгчээр уул нь зөөлөн суудалд биш төмөр торны цаана байлгах ёстой улсууд юм шүүдээ эд нар. МАН АН МАХН байна уу иргэд бидэнд хамаагүй. Зөв бодолтой улсыг аваад явчих чадалтай хүмүүс монголд байхгүй болцон юмуу эсвэл ийм аймхай улс юмуу.
Зочин · 2015/10/15
Хотоо цэвэр болгож Замаа сайжруулахгуй емнех удирдлагууд шиг идээд л еерсдее барилга байшин босгоод л Байсан бол Батуулийг Магтах байждээ юм хийж байгаа учит менге зарцуулж тэр нь ил тод Байна л даа энэ нь МАН д таалагдсангуй ёэ
Зочин · 2015/10/15
ger xorooliinxon xausandaa amidrax xeveeree yu .xun xudlaa yarij bolno gexdee batuul shig xudalch xuniig bol oloxoorgui l bna shuu.xognii nogoon uutan deer shal xudlaa sanal asuulga yavuulj ard tumniig saixan doromjilson doo
joni · 2015/10/15
metro haana baina. ger horoolliinhon saihan amidarch baigaa ni haana baina. nogoo yu ch bilee zagsan akvarium haana b,a geh met hulihi gar shuu dee batuulee yaj hudal ulij bainaa yaj ard tumnee hulihidah ve gej bodsoor us tani bur buuraltaj baina. odoo yaj idsenee nuuh ve gej bodsoor bur tsagaan ch usgui bolno yana daa yana ........ novshoo
joni · 2015/10/15
batuulee hiigeegui ideegui ym bol huuhduudteigee niileed tailbaraa og l doo hudlaa tsagdaa shuuh geed baihaar ard tumeneeree shuulgevel chi jinhene baatar bolno harin atg geh metiig ta hudaldaad l idne tiim biz dee minii ard tumeen batuul chi er hun zangaragatai l ym bol shudraga unench l ym bol ard tumen bidend tailagnaad materialaa uzuuleed helchih. ternii orond gomdol yrij shalig avgai nar shig shuuh tsagdaa atg geed yahavee chamaig medne hulhiig chini ard bid
zoshin · 2015/10/15
bushuuhan zailuulah heretei
Зочин · 2015/10/15
2020 ond metrogoor yavah heveeree biz dee , batuul dargaaa
үйтүмэн · 2015/10/15
за батүүлийн хүү сэтгэгдэл бичиж аавыгаа өмөөрөхгүй бол хэрэг ч биш длээ шүү. ? халзан баттулга та нар эвгүйтлээ . нэг их наядаар нь мөнгө идсэн та нар 1 тэрбумын хэрэгтэн гансүхээс илүү илүү
Зочин · 2015/10/15
энэ доогуур нөгөө захиалгаар комент бичдэг хүмүүс нь байх шиг байна даа тархи угаагчид
Сонгогч · 2015/10/15
Новш минь чамайг шорон хүлээж байгаа даа. МАН-ыхан засагт гараад эднийг шоронд хийж өгнө гэвэл 2016 онд сонгуульд танайд саналаа өгнө шүү. Адилхан байвал бид нам сонгохгүй ээ.
УЛААНБААТАРЫН ... · 2015/10/15
АА МУУ 40 МЯНГАТЫН ХУЛИГААН, МУУ ХУЛГАЙЧ МИНЬ ЧИ, БИДНИЙГ ХУУРСАН БАЙНА. 93 ТЭР БУМААР ЦЭЦЭГ ТАРИАД БАЙХДАА ЯАДАГ ЮМ. ҮҮГЭЭР ЧИНЬ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР 180 ШИРХЭГИЙГ БАРИХАД ЭЛБЭГ ХҮРЭЛЦЭХҮЙЦ МӨНГӨ. ДАВАРСАН МУУ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ БАТҮҮЛИЙГ ДАРИУ ОГЦРУУЛ.
Зочин · 2015/10/15
одоо буулгах нь зөв гэж бодож байна монголчуудыг тэнэг мангар гэж бодож байвал эндүүрэл шүү
70 сая төгрөгийн усан хөшиг ямар ч тэнэг хүн тэрийг 70 саяаар хийхгүй хувийн хэвшлийг бол 10 саяаар хий гээд л дайрцгаана даа эд нар
иргэн · 2015/10/15
Зөвхөн ногон уутны мөнгөөр Налайхын бүх айлыг орон сууцанд оруулж болно гээд төсөөл дө
suvd · 2015/10/15
yu ve arisiin hulaad av!
Батхүү · 2015/10/15
Одоо тэтгэвэртээ суу суухгүй бол шоронд сууна шүү
irgen · 2015/10/15
ger horoolliig hugjuuleh hurungu oruulaltiig demjih -tusul haa yvna aa selbe ded tuv yasan be.neg l tom alba ajlaad l baidag hiisen buteesen ym alga.hiisen ajilgui zalin avsan humuusee taraaval yasan ym be batuul ee.
ккк · 2015/10/15
Үгүй Та нар Дунд сургуулийн багш хийж чадаагүй хүнээр хотын дарга хийлгээд байгаагаа мэдэж байна уу
Тэнэгэр · 2015/10/15
Бат-Үүл дарга гэнэн юмаа одоогийн монгол хүний амьдралд ойр юм хийгээч худалаа цаашид ирээдүйд гэдэг үг манж инээмсэглэлээ болимоор юм