Жүжигчин Баян Баясаа "эгчийн минь өвчинг Хайр л зөөллөдөг байсан"
2015/10/15
Монголын хамгийн баян жүжигчин гэгдэх болсон Ж.Баясгаланг танихгүй хүн үгүй. Түүнийг баян хэмээн дуудах болсон нь урлагийн найзуудаа ивээн тэтгэдэг учраас л ийн "баян Баясаа" гэдэг болсон гэх.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Бид эцэг эхээс тавуулаа 2 хүү 3 охин яг л гарын 5 хуруу шиг. Ах нь хамгаалж эгч нь халамжилж аав, ээждээ эрхэлж элэг бүтэн тоглож өссөн. Би айлын 4 дэх хүүхэд буюу отгон хүү. Үргэлж л ам бүл олноороо бахархаж 1 алим олдсон ч хувааж идэж миний юм гэдэг ойлголтгүй бидний гэдэг л ойлголттой байлаа.
Ялангуа миний дээд талын эгч маань ахтай, эгчтэй, эрэгтэй, эмэгтэй дүүтэй би энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж үргэлж ярьдагсан. 1985 онд эгч маань ангийнхантайгаа тоглож байгаад мөсөн дээр унаснаас хойш аюулт өвчин туссан. Аав, ээж ах дүү бүгд л тэр өвчний эсрэг тэмцсээр бид 24 жилийг өнгөрөөж энэрэлгүй орчлон биднээс эгчийг минь булаан авч одсон юм.
Энэ явдал манай гэр бүлд маш том цохилт болсон. Тэр тусмаа ахад маань хамгаас хүнд туссан. Би ахтай хүн бүрийг азтай гэж боддог. Ах хүн дүүгийнхээ төлөө амиа ч өгөхөд бэлэн байдаг. Тэр хүнд үед эгчийн минь өвчинг Хайр л зөөллөдөг байсан. Хүнд хэлж чадаагүйгээ хэлэх хүсэл үргэлж байдаг. Ах маань энэ хүслээ дуу болгон дүүдээ хэлэх гэж энэ дууг бүтээлгэсэн билээ. Гэхдээ энэ дуу бүх ах эгч нарын хайртай дүү нартаа зориулсан дуу гэж бид боддог. Дуучин Д.Найдандорж энэ дууг үнэхээр сайхан дуулсан. Тиймээ ХАЙРААР ЗӨӨЛӨРДӨГ ХОРВОО..." хэмээн өөрийн амьдралынхаа хэсэгхэн түүхийг хуваалцав.
Энэхүү эрхэм дуу дуучин Д.Найдандоржийн энэ сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд болох "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолтод дуулагдах гэнэ.
Зочин · 2015/10/15
Mash shan duu bolj.
Зочин · 2015/10/15
Vneheer saihan duu boljee ahiin hair vneheer shingejee