"Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?" уралдаан энэ жил шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл боллоо.​ Өнгөөс гадна нэрээ "My Voice" хэмээн өөрчилсөнг та бүхэн мэдсэн биз ээ.

Энэхүү нэвтрүүлгийн шүүгчээр “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо хөгжмийн зохиолч, продюсер МУСТА Б.Чинбат нар ажиллаж байгаа юм.

Ингээд Монголын олон фэнтэй хөвгүүдийн хамтлагийг та бүхэн сайн мэднэ. Тэгвэл тэдний залгамж халаа болохоор тус шоунд оролцож буй Good Boys хамтлагийн бүтээлийг энэ удаад сонирхуулж байна.