"Камертон" хамтлагийн Ганаа Мээдээ нар нэг сарын хугацаанд хэн нь түрүүлж 10 кг хасаж чадсан нь 2 сая төгрөгийн эзэн болохоор тулалдаж эхэлжээ.

Тэд хамтлагийн ахлагч Д.Болдын нээн ажиллуулж байгаа Улаанбаатар фитнесст энэ 5-наас эхлэн хичээллэж, яг 30 хоногийн дотор үр дүнгээ үзэхээр болсон талаар бор шувуу ниссэн юм. Тэдний дасгалжуулагчаар Болд ажиллаж байгаа гэнэ шүү. Тэгвэл бэлтгэлийн үр дүнгийн талаар Д.Болд "За, сарын дараа хэн нь хэлсэн амандаа хүрэхийг хүлээж л сууцгаая даа. Өнөөдөр Ганаа, Мээдээ хоёрын 10 дахь хоног. Эхний жингийн үзэлтээр Ганаа 99.4 кг байснаас 93.9 кг болж 5.5 кг хассан байна. Харин Мээдээ 92.5 кг байснаас 84.8 кг болж 7.7 кг хасжээ" хэмээлээ.
Д.Ана