Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монголын хүн амын тоо 2.9 саяд хүрчээ. Жил ирэх тусам Монголын хүн ам бага багаар нэмэгдэж буй бөгөөд ийнхүү 2.9 саяд хүрснийг олон улсын төвшинд хийдэг стандартын тооцооллоор тогтоожээ. 

Түүнчлэн “2012 онд хүн амын төрөлтийн түвшин 74 мянгад хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жил хоёрдугаарт орох өндөр үзүүлэлт юм” гэдгийг албаныхан хэллээ. 

Сүүлийн 2010 оны тооллогоор Монгол Улсын хүн амын тоо 2.6 сая хэмээн тоологдсон бол гадаадад амьдарч буй 100000 гаруй иргэнийг оруулаад 2.7 саяд хүрч байжээ.

Tөp засгаас хэрэгжүүлж байгаа нийгмийн халамжийн арга хэмжээний дүнд 2006 оноос хойш төрөлт өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн нь хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлөх болсон байна. 

Мөн хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн ам 2017 он гэхэд гурван саяд хүрэх тооцоололтой байгаа юм байна.