Азийн топ модель Т.Туяамааг загвар сонирхогчид андахгүй ээ. Түүнийг уншигч та бүхэн "Мисс Монголиа 2010" тэмцээний авьяаслаг мисс, "Манжуурын гоо бүсгүй" тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын "Керасис"-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, "Хятад улсад болсон Олон улсын тэмцээнээс Азийн топ модель болж байснаар нь илүүтэй танина.

Тэрбээр хайртай залуутайгаа учирч Австрали улсыг зорьсон тэнд хайранд умбаж яваа хэмээн найзууд нь шивэр авир хийх болоод удаж байгаа билээ. Түүний хайрт н.Төр-Эрдэнэ чээжин дээрээ нэрийг нь мөнхөлж гал халуун хайраа илэрхийлээд авсан удаатай.

Мисс бүсгүйн стиль, имижийг хэрхэн өөрчлөгддөг болохыг фотогоос нь шинжье.

Д.Ана