Их Британи, Умард Ирландын вант улсын ханхүү Харри 28 жил ганц бие явсан билээ. Тэрбээр саяхнаас загвар өмсөгч Крессита Бонас хэмээх шаргал үст бүсгүйтэй болзож эхлээд байгаа гэнэ.

Тэдний хувьд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа бөгөөд одоохондоо харьцаагаа нууцалж байгаа ажээ.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хосууд анх 2012 оны 5-р сард танилцаж байсан ба тэднийг гэрлэвэл нэг их гайхах хэрэггүй гэнэ. Ханхүү Харригийн хувьд өмнө нь  Челси Дээв хэмээх бүсгүйтэй үерхэж байсан ч ханхүүгийн удам угсааны өндөр шалгуураас болж салж байсан юм. 

А.Маша