Их Британийн цөмийн эрдэмтэн, Лондоны их сургуулийн физикч Мехрана Кеше аравдугаар сарын 17-нд буюу өчигдөр аймшигт газар хөдлөлт болж, хамгийн багадаа 40 сая хүн амиа алдана гэж мэдэгдэж дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татсан.

Тэрбээр “Маргааш хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулах болно. Газар хөдлөлтийн уршгаар Умар, Өмнөд Америк салж, Карибын тэнгисийн орнуудад цунами үүсч, бүхэлдээ сүйдэх болно. Мөн Хятад, Япон болон Ази, Америкийн орнууд усанд автаж, 40 сая иргэн амиа алдах болно” гэснийг дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан.

Физикч энэ тухайгаа хийсвэр хоосон яриа бус бодит хэмээн мэдэгдэж, америкчуудад хандан дүрс бичлэг илгээсэн тухай “www.joinfo.ua” мэдээлсэн. Тэгвэл түүний хэлснээр газар хөдөлж, аймшигт дүр зураг үзэгдсэн зүйл дэлхийн аль ч өнцөг буланд болсонгүй.

Энэ нь хүмүүсийн шүүмжлэлийг маш их дагуулж байна хэмээн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолжээ.

Тэрбээр чухам ямар үндэслэлээр ингэж мэдэгдэл хийснийг мэдэхгүй юм. Түүнийг ийн дүрс бичлэг тараасны дараа Лондоны инженерийн энэ таамаглалыг үндэслэлгүй хэмээн Express хэвлэл бичсэн байна. Гэхээ АНУ-ын баруун эрэг орчмоор газрын доороос түлхэх нь олширсоор байгааг анхааруулжээ.


Юутай ч тэрбээр монголчуудыг түгшээгээд авсан "Орифлейм" Г.Оюунгэрэлээс илүүтэй дэлхий нийтийг түгшээгээд авлаа. Гагцхүү түүний хэлсэн бүхэн биелэлээ олохгүй байхын төлөө олон орны хүмүүс одоо ч сэтгэл түгшин залбирч суугааг гадны хэвлэлүүд онцолсоор байна.

24tsag.mn