Жүжигчин Л.Дэмидбаатарын гэр бүл азтнаар тодров
2015/10/19
Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын түүхт ойг тохиолдуулан туг аялуулах арга хэмжээ болж байгаа юм.
Тэгвэл 21 аймгаар тойрон аялаад ирсэн улсын бүртгэлийн байгууллагын туг дүүргүүдээс анхлан Сүхбаатар дүүрэгт ирлээ. Улс, орон даяар Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой туг аялж байгаа бөгөөд дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойтой давхцаж байгаараа энэ үйл явдал онцлог юм. Туг аялах үеэр дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 75 дугаартай бүртгэлийн азтануудыг тодруулжээ.
Азтануудыг журналд бүртгэгдсэн байдлаар шүүхэд 75 дугаарт гэр бүлээ батлуулсан хосоор СТА, жүжигчин Л.Дэмидбаатарын гэр бүл, 75 дахь шинэ төрөлтийн эзнээр хоёр ихэр хүүхэд байсан нь бас нэгэн сонин тохиол байв.