10:00 цагаас

НМХГ-ын хурлын танхимд эх барих эмэгтэйчүүд, арьс гоо заслын эмнэлгүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 91887887

11:00 цагаас

Монголын залуучуудын холбооны Хөдөлмөр эрхлэлтийн байнгын хороо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хөдөлмөрийн ордонд “АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ЗАЛУУ” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хаяг: Хөдөлмөрийн Ордоны 5 давхарын хурлын танхимд болно. Утас: 88029296 99035839

12:00 цагаас

Монголын барилгачин залуучуудын холбоо, МЗХ-ны орон сууцны байнгын хорооноос санаачлан зохион байгуулж буй

‪”Хямралыг хямраацгаая” уриан дор “‪‎Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян”-ы хүрээнд зохион байгуулж буй ‪Шинэ орон сууц үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал Монголын залуучуудын холбооны 209 тоотод болно.

11:00 цагаас

Үндэсний мэдээллийн төвд маргааш буюу 10-р сарын 22-нд “Богда холдинг” компанийн “Богд-Ар” хорооллын оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас

Хан-Уул дүүргийн соёлын төвийн Б танхимд Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Хан-Уул дүүргийн ЕБС-уудад англи хэлний толь бичиг хандивлах үйл ажиллагаа болно.

12:00 цагаас

Хэвлэлийн Хүрээлэнд Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгальд ээлтэй автобусыг яагаад шугаманд гаргахгүй байгаа талаар Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, Экологбус компани мэдээлэл хийнэ.

14:00 цагаас

Хэвлэлийн Хүрээлэнд “Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн чиг хандлага” дугуй ширээний уулзалт болно. Уулзалтаар Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Олон Улсын 9 дүгээр Их Хуралд оролцоод ирсэн Монголын төлөөлөгчид хурлаас олж авсан шинэ мэдээлэл, туршлагаа хуваалцах юм.