Б.Сарантуяа "ЗАНДАНШУУЛСАН" гэдэг үгийг буруу хэрэглээд байна
2015/10/22
Зохиолч Б.Сарантуяаг “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажилладгаар нь илүүтэй таних биз ээ. Тэрбээр 1973 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн. УБДС-ийн утга зохиолын ажилтны ангийг төгссөн юм. Номын хорхойтнууд түүний бичсэн номонд тун дуртай. Өдгөө ч түүнийг танихгүй хүн үгүй болсон.
Тэгвэл тэрбээр олон нийтэд хандаж "Нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Архангай аймгаас олдсон өвгөн ламын биеийг гандан хийдэд байрлуулж сүсэгтэн олныг мөргүүлж байгаа тухай мэдээ бүх телевизээр гарч байна. Энд ЗАНДАНШУУЛСАН гэдэг үгийг байнга хэрэглэж нийгэмд ийм ойлголтыг төрүүлж байна. Занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч тусгай аргаар занданшуулан өөрөөр хэлбэл борцолдог бүдүүлэг маягийн үйл ажиллагаа. Эртний мумминуудаас эхлээд олон бий.
Харин энэ ламын биед тархи хийгээд дотор эрхтэн бүрэн. Өөрөөр хэлбэл занданшуулаагүй. Өөрөө бие барахдаа тарнийн хүчээр биеэ хурааж мөнх хийгээд мөнх бусыг холбон 200 жилийн туршид бясалгалын байдалд биеэ хадгалж байгаа гэсэн үг. Самади гэж энэ юм аа. Буриадын итгэл хамба тай адил. Оросод байгуулагдсан итгэл хамбыг судлах институт түүний эд эсээс дээж авч шинжилгээ хийгээд амьд хүний эд эс байна гэдгийг тогтоосон. 150 гаран жилийн настай.Түүний нүд аниатай, эрүү нь унжиж суулт өгсөн. Тусгай хоргонд байдаг. Харин Архангайн энэ өвгөн лам 200 гаран жилийн настай. Агуйд байж байгаад хулгайчийн гарт өртөж тээвэрлэлтийн хүнд нөхцөлийг давсан ч бие нь бүрэн бүтнээрээ нүд нь хараастай байна. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн бие барснаас хойш эд эс нь үхжиж хамгийн тэсвэртэй яс гэхэд 20 жилийн дараа оргүй алга болдыг тогтоосон. Харин эн биеийн эд эс, эрхтэн бүгд бүрэн бүтэн. Биед нь хүрвэл бүлээн мэдрэгдэнэ. Тиймээс л энэ үзэгдэл бурхны шашин хийгээд шинжлэх ухааны гайхамшиг юм аа. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгон занданшуулсан гэдэг үгнээс зайлсхийгээрэй. Энэ бол монголчуудын төдийгүй дэлхийн гайхамшиг шүү" хэмээн буруу хэрэглэж буй үгийг ийн залруулж өглөө.
О.Ариун
Т.Доржсүрэн · 2015/10/22
маш зөв байна. бясалгалын аргаар биеэ хурааж амьсгалаа түгжин амар амгалан болох ийм арга дэлхийд байсан уу гэвэл байсан. Ялангуяа төвдөд бясалгалын аргаар сүнс хальсан гэх бурханы шашны дээдэс их бий гэж уншиж байсан юм байна. Дээрх агуу хүн бол өөрийн амар амгаланг бясалгалын аргаар олсон агуу хүн гэж үзвэл таарна