Сүүлийн үед бараг улс орон бүрт Амьд хүүхэлдэйтэй болж байгаа. Амьд хүүхэлдэй нараас Укрианы Амьд хүүхэлдэй хамгийн алдартай. Тэгвэл энэ удаад Орос улсын нийслэл Москва хот амьд барбитай болжээ. 

Залуу бүсгүй гоо сайхны золиос болж, эхээс төрсөн унаган төрхөө өөрчлөн ийнхүү дэлхийн алдартай Барби тоглоомтой адилхан болжээ. Барби хүүхэлдэй нь бодит эмэгтэй хүний биеийн төрхөөс тэс ондоо болохыг мэргэжилтнүүд баталсан билээ. Гэсэн ч охид эмэгтэйчүүд гуалиг нарийхан энэхүү хүүхэлдэйтэй адилхан болохыг ихээр мөрөөддөг юм.