Хөх хотод Монгол гэрээр барьсан нийтийн бие засах газар бий болсон талаар эх сурвалж мэдээллээ. Энэхүү бие засах газар олон улсын хэмжээнд зохиогддог Монгол-Хятадын үзэсгэлэн худалдааны үеэр болж буй морин уралдааны үзүүлбэрийн талбайд байрлаж байгаа аж.

Тус үзэсгэлэн худалдаа өчигдөр эхэлсэн бөгөөд БНХАУ, ОХУ зэрэг олон орны төлөөлөгчдөөс гадна манай улсаас 1000 гаруй хүмүүс оролцож байгаа юм. Харин монгол гэрээр бие засах газар хийсэн нь сошиал ертөнцөд асар их шүүмжлэлийг дагуулж байна.

Эх сурвалж: www.times.mn