Кино урлагийн ертөнцөд шинэ өнгө төрхийг нэмсэн залуу жүжигчин Б.Мишээлийг уншигч та бүхэн "Үүлэн үст" хэмээх Никитоны хит дууны клипэнд тоглосноор нь илүүтэй таних биз ээ.

Тэрбээр СУИС-ийн нэгдүгээр курсд байхаасаа эхлэн "Дэлхийд дурласан сар", "Голланд сарнай" уран сайхны кинонд гол дүрд тоглосон. "Орчлон" сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд сэтгүүлч болохыг хүсч байсан ч “Chance” агентлагт орсноор мөрөөдөл нь өөрчлөгдөн жүжигчин болохоор СУИС-д шалгалт өгөөд тэнцсэн гэдэг.

Түүний олонд дуулдаагүй авьяас нь газрын теннисийн улсын гурван удаагийн аварга. Б.Мишээл багаасаа спортоор хичээллэжээ. Газрын теннисээр 9 наснаасаа эхлэн 15 нас хүртлээ хичээллэсэн байна. Саяхан хуримаа хийсэн тэрбээр удахгүй анхны үрийнхээ зулайг үнэрлэнэ. Ингээд "үүлэн үст" гэгддэг Б.Мишээлийн өөрчлөлтийг фотогоос харцгаая.

О.Ариун