Энэ одоо юуг хэлээд байнаа?
2013/07/16
Би 32 настай. Нөхөр, 3 хүүхэдтэй. Төрийн байгууллагад ажилдаг. Би уг нь өөрийгөө хэн ч харсан дажгүй хүүхэн л гэж боддог. Жирэмсэн болохоос өмнө залуучууд ч зүгээр өнгөрөөдөггүй л байсан.
Одоо бол төрөөд гэртээ хүүхдээ харж байгаа. Бага маань 5 сартай. Сүүлийн үед нөхөртөө гомдоод байх боллоо. Учир нь юу гэхээр хүүхэд гаргаснаас хойш нөхөр маань нэг л сонин хөндий хүйтэн болчихлоо. Төрөөд сар болоогүй байхад гадуур хонож бандаашаа хаячихаад орж ирж байсан. Одоо бол буруу хараад л унтаад өгнө. Ямар ч хайр халамж байхгүй би гомдоод гутраад сэтгэлээр унаад хэцүү байна. Бид 2-н харьцаа ерөөсөө цуг байхаас ч хэцүү байна. Ямар ч хайр халамж байхгүй. Хүүхдээ яах гэж гаргасан юм ч гэх шиг. Саяхан найзтайгаа 15 хоног төв аймагт ажил хийсийн. Тэгсэн чинь чи байхгүй сайхан байна гэнээ. Гомдоод байхын. Наадмаар салхинд гарсан чинь манай нөхөр намайг нялх хүүхэдтэй харь гэнээ. Манай хамаатны биеэ урд үнэлдэг хүүхэн байдаг тэр хүүхэн бас миний найз нялх хүүхэдтэй харь бид нар хоночий гэнээ. Би уурлаад хот явий гэсэн чинь манай машиныг өөр хүн бариад манай нөхөр тэр хүүхэнтэй өөр машинд явна гэнээ. Энэ одоо юуг хэлээд байнаа? Урьд жирэмсэн бхад намайг зодож хуугууд өөрю 2 хүүхэнтэй буудалд хонож байсан. Би уг нь нөхөртөө үнэхээр их хайртай байсан. Тэгээд л уучлаад л байдаг байсан. Одоо бол тийм биш болж байна. Би үнэхээр нөхөртөө гомдоод байна. Надад ямар ч хайр байхгүй болчихлоо. Уг нь салмаар байна даанч 3 хүүхэдтэй байдаг хүүхдүүдээ л бодоод яаж ч чадахгүй байна. Сэтгэл зүйчид очдог юм билүү яах вэ хүмүүсээ. Сексийн хувьд юу ч байхгүй одоогийн байдлаар сар гаран ойртоогүй. Хажууд нь хэвтэж байхад буруу хараад л унтаад өгнө. Надад үнэхээр хэцүү байна. Ганцаардаж байна, гомдож байна. Би салмаар байна даанч гурвын гурван хүүхэд өнчрөх гээд бна. Жирэмсэн болохоос өмнө бол сайхан л байлаа. Хайрладаг харамладаг халамжилдаг л байсан. Хурдхан л хүүхдээ ой хүргээд ажилдаа орий л гэж бодож байна. Өчүүхэн ч гэсэн эхнэр хүүхдээ гэсэн сэтгэлгүй хүнтэй цуг байх хэцүү байдаг юм байна. Яагаад бидний харьцаа ийм болчихвоо? Уг нь гэр бүлээ хадгалж үлдмээр байна даанч харьцаа 1 л бишээ хэцүү байна. Сэтгэл зүйчид очвол ямар бол хүмүүсээ зөвлөгөө өгөөрэй. Замбараагүй бичсэнд уучлаарай толгойд олон юм бодогдоод замбараагүй биччихлээ. Зөвөөр ойлгож уншаад зөвлөгөө өгөөрэй хүмүүсээ. Ойрд шөнө ч унтаж чадахаа болилоо. Яавал дээр вэ хүмүүсээ…