Дуучин Ану: Миний энгэрийн зүүлтүүд /фото/
2015/10/26
Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог танихгүй хүн гэж үгүй. Урлагийн тайзаа орхин зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл дууч бүсгүй хэсэг хугацаанд л уран бүтээлээсээ хөндийрч, завсарласан нь үнэн. Харин нөхөр маань намайг “Эмэгтэй хүн цэцэглэж, дэлбээлэхийн тулд дуртай ажлаа хийх ёстой. Тиймээс миний хайр дуртай ажлаа хийгээрэй” хэмээн ихэд дэмжсэн учраас уран бүтээлдээ эргэж орлоо. Уран бүтээлийнхээ хажуугаар эмэгтэйчүүдэд зориулсан “Wellness Center” нээхээр ажиллаж байна" хэмээн ярьжээ.
Хоёр хөөрхөн гүнжийн ээж болсон тэрбээр кесарова хагалгаагаар амаржсан гэнэ. Том охиныг нь Хатангоо гэдэг. Харин гэрийнхэн нь Бүжин гэж өхөөрдөн дууддаг байна. Бага охиныг нь Аригун-Бэхи гэдэг нэрийг хайрласан. Аригун-Бэхи гэдэг нь ариухан гүнж гэсэн утгатай гэнэ шүү. Бүл нэмж хувийн бизнес, уран бүтээлийн ажил гээд тун чиг завгүй яваа Ану "Охидууд минь ойрхон төрсөн. Ярих амархан ч амьдрал дээр эх хүний үүрэг тийм ч амар биш ээ. Үр хүүхдийн бүх зүйл ээжүүдтэй нь нягт холбоотой ойрхон төрсөн ээжүүд бүүр хүндэлж хайрламаар өөрийгөө гэж завгүй болдог юм байна лээ. Гэхдээ өөрийгөө орхихгүй хувийн зохион байгуулалт сайтай ээжүүд ч олон байдаг" гэж цахим найзууддаа хуваалцан "Миний энгэрийн зүүлтүүд" хэмээн бяцхан гүнжүүдийнхээ зургийг дэлгэлээ.
hulan · 2016/11/21
hoorhon sh dee bi chmg togloltor harsan l ym bna
Зочин · 2015/10/27
аз жаргал хvсэе!
Зочин · 2015/10/27
Yasan ch huurhun yum be. Amjilt.