Сонгууль дөхсөн ойрын өдрүүдэд улс төрийн хүрээлэлд багтах эрхмүүд "амь орж" эхлэв. Тэд улс орны байдлыг шүүмжлэн олон түмэнд таалагдах гэж ,өөрийн рейтингээ өсгөхөөр хэрдээ л "махийж" байх шиг, үүний илрэл нь нам намаараа талцан засгийн газрын алдаатай бодлогын талаар завгүй хуралдацгааж байна. Тэр дундаа тамын тогооны үлгэр шиг нөхдүүд болох АН-ынхан түлхүү хуралдаж байгаа талаар сошиал ертөнцөд ойрын үед цацагдах болсон билээ, гэтэл саяхан нам дамнасан нөхдүүд нийлж сэм уулзалдах боллоо. Энэ хүмүүс хэн бэ гэвэл УИХ-н гишүүн Женко Х.Баттулга, УИХ-н гишүүн Фенг Шүй С.Ганбаатар, МАН-н нарийн бичгийн дарга Т.Гантулга, ХАҮТанхимын тэргүүн Б.Лхагважав, сайд асан Барсболд, Иргэний Альянс төвийн тэргүүн Ж.Занаа нар юм.Эдгээр хүмүүсийг харахад уулзалтын сэдвүүд нь тааварлахад хялбар юм шиг. Мэдээж УИХ -н Гишүүн С.Ганбаатар өөрийн топ сэдэв Оюутолгойн асуудлаар мөн Х.Баттулга гишүүн мэдээж алдарт Тавантолгойн төмөр замын асуудлаар ярилцсан байх магадлал өндөр.Ядаж байхад Ерөнхий сайд маань нэг захирлын гэрт нь гэлүү Дубайд очоод гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл нь нийгмийг ихээхэн бухимдуулаад амжсан ,Тавантолгойн хувьд гэвэл шийдэлд хүрэлгүй теннисиний бөмбөг шиг л бие биерүүгээ шидсээр хөрөнгө оруулагчидаа үргээгээд явуулсан. Ингэж явсаар 2016 онд золгох нь үүнийг дагаад жижиг дунд гэлтгүй үндэсний компаниуд дампуурлаа зарлахад хүргэж байна.Эдгээр улс орны өмнө тулгамдсан асуудлууд мөн нөгөө айхтар бондын өр төлөх хугацаатай ч холбогдуулан бусад нам эвслийн хүмүүс оролцож байгаагийн шалтгаан гэж тааварлах төдий байна үүн дээр мэдээж төрийн тэргүүний хоригийг хүндэтгэлтэйгээр аваад байгаа засгийн газрын хэл ам татлуулсан Н.Энхбаярт гэх тодотголтой өршөөлийн хуулийн талаар санал солилцож таараа, гэвч эцсийн дүндээ одоогийн засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй энэ бүх асуудлууд огтлолцож байгааг харахад дараагийн засгийн газрын тэргүүний талаар ч ярисан гэх таамаглал харагдах, хэний хэн гэдэг аавын хүү торгон жолоо өргөн эл хүмүүсийн дэмжлэгийг авахын бол? Тэгэхлээр удахгүй улс төрийн халуун тогоонд нэгэн зүйл болох нь тодорхой болж байх шиг харин яг юу болохыг хүлээх л үлдлээ.

 

Д.СҮХ