Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
2015/10/27
Мөн Гадаад хэргийн сайд нар харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар товч мэдээлэв. Сайд П.Жэнтилони ирэх онд Итали Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотод нээхээр төлөвлөж байгаагаа мэдээлж, АСЕМ-ийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх, сонгодог урлагийн боловсон хүчнийг бэлтгэхэд тэтгэлэг олгох асуудлыг сэргээхээ уулзалтын үеэр мэдэгдэв. Мөн тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Аюулгүйн зөвлөлийн сонгуульд Итали Улс Монгол Улсыг дэмжихийг нотлов. Айлчлалынхаа үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мөн БНИУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Бенедетто Дэллэ Вэдоватай уулзаж, ГХЯ-д хоорондын хамтын ажиллагаа, олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биенээ дэмжих, АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав. Түүнчлэн сайд Л.Пүрэвсүрэн Италийн Парламентын Сенатын танхимын Гадаад бодлого, шилжин суурьшигчдын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга П.Ф. Касини, Соёлын өв, аялал жуулчлалын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Антония Паскуа Реккиа нартай тус тус уулзав. Парламентын Сенатын танхимын Гадаад бодлого, шилжин суурьшигчдын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга П.Ф.Касинитай хийсэн уулзалтын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэйг дурдаж, хоёр улсын хууль тогтоох байгууллага, тэдгээрийн Тамгын газар хоорондын шууд харилцааг дэмжих нь чухал болохыг тэмдэглэв. Ноён П.Касини Итали Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээхэд Сенатийн зүгээс дэмжиж ажиллахыг мэдэгдээд Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг Италийн Парламент соёрхон батлахад шаардлагатай ажлуудыг ойрын хугацаанд гүйцэтгэхээ тэмдэглэв. Соёлын өв, аялал жуулчлалын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Антония Паскуа Реккиатай уулзах үеэрээ Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Италийн соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тухайлбал, Монголын Соёлын төвийг Италид нээх, урлагийн хамтарсан тоглолт, хамтарсан үзэсгэлэн гаргах, хоёр улсын хэл, соёлыг харилцан түгээх зорилгоор хэл, соёл судлаачид, мэргэжлийн орчуулагчдыг бэлтгэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох 2020 онд соёлын цогц арга хэмжээ зохион байгуулах саналыг дэвшүүлж, бэлтгэл ажлыг одооноос эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Гадаад хэргийн сайд илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Милан хотод зочилж, АСЕМ-2014, ЭКСПО-2015 зохион байгуулсан италийн туршлагатай танилцав. Энэ үеэрээ сайд Л.Пүрэвсүрэн ЭКСПО-2015 зохион байгуулах Комиссын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, томоохон олон улсын арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцов. ЭКСПО-2015 хүрээнд зохион байгуулагдсан Монголын соёлын өдөрлөгийн арга хэмжээг сайд Л.Пүрэвсүрэн нээн үг хэлсэн. Мөн Милан хотын дарга Ж.Пизапиатай уулзаж, тус хоттой цаашид хамтрын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, тус хотын Ла Скала театртай хамтран ажиллах, мэргэжлийн дуулаач, найруулагч, удирдаач бэлтгэхэд дэмжлэх авах чиглэлээр санал солилцсон байна. |
Зочин · 2015/10/27
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ МАН-ЫН ДАРГА БАЯР, БАТБОЛД НАР ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГ ӨӨД НЬ ТАТНА. Ш.Ү.ХӨДӨЛГӨӨН. 88583399