Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын үеэр Милан хотноо болж буй "Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр" арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж олон мянган зочдод монголын түүх соёл урлагийг сурталчилан танилцуулав. Монголын өдөр арга хэмжээнд манай уран бутээлчид монголын үндэсний язгуур урлагийг орчин уеийн сонгодог урлагийн дээжистэй хослуулан олонд өргөн барилаа.

Эдгээр өдрүүдэд “Экспо Милано 2015” арга хэмжээний сүүлийн өдрүүд тохиож байгаа тул өдөртөө 300 гаран мянган зочид зочилж үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнүүдийг үзэж сонирхож байна.