п

 

"Хос цагаан ятга"-тай энэ эрхэмүүдийг Д.Амарсайхан, Ж.Солонго гэдэг. Тэд "Зууны манлай хос дуучин" С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хойч үе.

Гарын шавь нь хэмээн хэлэхэд буруутахгүй. Дуучин хосуудад "зууны манлай хос дуучид" үнэт зөвлөгөөгөө харамгүй хайрлаж уран бүтээлээ туурвихад нь ихээхэн тусалдаг аж.

 

 

Оюутан ахуй цагаасаа учран "Охин үр" дууг ханьсан дуулж уран бүтээлийнхээ гарааг эхлүүлжээ. Гэр бүлийн хоёр “Хамтдаа жаргая”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай” гээд дуугаараа хэдийнээ бидний сэтгэл зүрхийг гэгэлзүүлээд авсан авьяаслаг уран бүтээлчид. Тэд анх 2004 онд болсон “Зууны манлай хос дуучид” С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит “Хос дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-д “Хос заяа” дуугаар оролцож тэргүүн байр эзэлж өнөөдрийн энэ оргилын эхлэлийг тавьж байжээ.

 

 

Хослон дуулж хорвоог уяраах их үйлстээ өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж яваа хос дуучид маань "Хосоор жаргалтай" цомгоороо олны сонорыг мялаасан юм. Дуучин хүнд мэдээж тусалж, дэмжих хүн тэргүүн эгнээнд явдаг. Тэгвэл хос цагаан ятгачдад Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн, МУГЖ С.Жавхлан гээд олон алдартнууд урмаар тэтгэж, зөвлөж чиглүүлдэг гэнэ.

 

 

Хосоор заяатай хорвоогийн утга учрыг сонсогч олондоо хүргэж буй Д.Амарсайхан, Ж.Солонго нарын "Хосоор жаргалтай ТВ концертыг толилуулж байна.

Д.Ана