Монголын хамгийн анхны underground hip hop хамтлаг “Татар”. Тус хамтлагийг тарсан тараагүй хэмээн олонтоо бор шувуу нисч байсан билээ. Тэгвэл хамтлаг хэдийнээ тарсан бөгөөд уран бүтээлээ хүргэхээ больсон. Хамтлагийн гишүүд тус тусынхаа амьдралын замналаар аж төрөн яваа.

Дуучин Д.Мөнхчулуун л сүүлийн үед нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болжээ. Арга ч үгүй биз гэр бүлээ авч явах том хариуцлагатай ажлыг үүрсэн тэрбээр аз жаргалтай амьдарч байна. Түүний гэргийг С.Ононгоо гэдэг.

Гал голомтоо бадраагаад хосууд арав гаруй жилтэй золгож, бусад гэр бүлийн л адил амьдралаа босгохын тулд зүтгэж яваа хөдөлмөрч, эвсэг гэр бүл гэнэ шүү.

О.Ариун