"Хэцүү анги" киноны Гэрэлээгийн дүрээр бидэнд танил болсон Мисс Б.Бадамцэцэгийг өдгөө эс таних хүн ховор биз. Мисс бүсгүй олон эрчүүдийн харцыг булааж явсан ч заяаны ханиараа Алтаншагай гэх даруухан залууг сонгож сүр дуулиантайгаар хуримаа хийсэн.

Хувийн амьдралдаа анхаарлаа хандуулаад байсан Б.Бадамцэцэг өнгөрөгч онд "Анирлагч" хэмээх киноны нээлт дээр торгомсог ногоон өнгийн даашинзаар гоён ирж байсан юм.

 

Тэгвэл тун саяхан миссүүдээр чимсэн нэгэн дууны клипэнд тоглохдоо мөнөөх "ногоон даашинзаараа дахин гоёжээ". Түүнийг "Цайны ганц" ногоотой болоо юу даа хэмээн хошигнож байгаа тухай чих дэлсэв. Нэг арга хэмжээнд өмсөөд тайлах даашинз байхад олон ч жил гоёх ч үнэтэй даашинз байхыг үгүйсгэхгүй. Мисс бүсгүйн хувьд их л дурсгалтай даашинз байсан нь дамжиггүй юм.

Д.Ана