Дуучин Н.Гантулга энэ даваа гарагт болсон Монгол улсын Ардын жүжигчин Б.Зангад гуайн Хөдөлмөрийн баатар цолны найран дээр хөлчүүрхсэн байна.

Тодруулбал энэ сарын 26-нд 19:00 цагт Баянгол ресторонд болсон МУАЖ Б.Зангадын Хөдөлмөрийн баатрын найранд уригдан ирсэн Монголын урлагийн үе үеийн төлөөл болсон алдар гавъяатай эрхмүүд рүү агсамнасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл болсон явдлын талаар түүнээс тодруулснаа хүргэе.

“Хуралтай байгаад дуудлагыг тань авч чадсангүй. Өөрийн тань бичсэн мэдээнээс болоод олон хүн залгаж байна. Бусад хэвлэлүүд ташаагаар мэдээлж байна. Тэр өдөр би найран дээр байсан нь үнэн. Агсам тавьсан нь ч үнэн. Аль маргахыг тэр гэхэв дээ. Гэхдээ хүн зүгээр байхад нь учиргүй агсам тавьсан зүйл байхгүй. Ямар ч хүн зүгээр байхад нь агсам тавихгүй шүү дээ. Би ганцаараа тэр найран дээр агсам тавиагүй. Өөр ширээнүүд дээр маргаан гарч л байсан.

Хүний хөл гар зүссэн юм байхгүй. Би ДБЭТ-ын дуучинтай эргэж холбогдож асуусан. Намайг зүсээгүй ээ, ширээн дээр байсан стакан хагарснаас л шил нь үсэрсэн юм билээ. Тухайн дуучин таньтай холбогдоод учир байдлыг тайлбарлах байх

Би тухайн өдөр эрүүлжүүлэгдээгүй. Гэртээ хоносон. Цагдаагийн газарт тайлбар өгчихөөд гэртээ харьсан” гэв.

Харин энэ хэргийн талаар эмнэлэгт хүргэгдсэн уран бүтээлч н.Д: Буруу хараад зогсож байхад ард стакан хагарсан. Хагарсан стаканы хэлтэрхий нь газарт унаад ойхдоо хөлөнд зоогдоод л эмнэлэг орсон. Тэрнээс дуучин Н.Гантулга хөлөнд шил зоогоогүй.

А.Баярмаа