Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ олны дунд мөнхөрч үлддэг. Тэгвэл залуу жүжигчдээс Т.Баттөр олноо өөрийн тоглосон киноныхоо Түвшингийн дүрээр хүндлэгдэж яваа.Түүнийг харсан хэн бүхэн "Тусгай салаа"-гийн Түвшин байна хэмээн таньдаг.

Туранхай доожоогүй юм уу гэмээр цэрэг эрийн дүрийг бүтээсэн тэрбээр бодит амьдрал дээрээ тун чиг хүчирхэг нэгэн. Бодьбилдингийн спортоор хичээллэдэг уйгагүй нэгэн. Спортоор хичээллэж биеэ өв тэгш хөгжүүлж буй түүнийг харсан бүсгүйчүүд дуу алдан сайхан биеийг нь биширдэг байсан. Харин өдгөө гэр бүлтэй болж охинтой болоод бүсгүйчүүд харц унахаас цаашгүй болсон гэдэг.

Анхны дүрээрээ олны танил болсон ажлын анхны гараагаа ундааны цехээс эхлүүлж байсан гэнэ шүү. Бас л сүйхээтэй эр байгаа биз. Сурагч байх үедээ өөрийн гэсэн орлоготой болчихно гэдэг сэргэлэн хүүгийн хийх ажил. Зуны амралтаараа ажиллаад 40 мянган төгрөгийн цалин аваад жийнсэн өмд, өмдний тэлээ авч байсан аж. Анхны цалин байсан болохоор ихээхэн амттай байсан хэмээн хуучилжээ.

О.Ариун