С.Төгсийн бүтээсэн "халуухан" төрхүүд
2015/10/30
С.Төгс бага насаа гэр бүлийнхээ хамт Германд өнгөрүүлсэн гэдэг. Тэрбээр Монгол моделиуд дундаасаа хамгийн төгс төрхтэйд тооцогддог аж. Харин түүний хувьд загварын гараагаа “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын долоо хоногийн тайзнаас эхлүүлсэн билээ. Энэ талаараа “Бүх зүйлийн эхлэл хамгийн гоё, эрх чөлөөтэй байдаг шүү дээ. “Урлах эрдэм” дээд сургуулиас зохион байгуулдаг “UB fashion week”-ийн тайз одоо хүртэл миний хувьд хамгийн дотно, эрх чөлөөтэй тайз, энэ хэвээрээ ч үлдэнэ" хэмээсэн удаатай.
Төгсөө дэлхийн загварын томоохон шоу болох одоогоос гурван жилийн өмнө Берлиний загварын долоо хоногт оролцсон цорын ганц Ази модель болсон. Түүний мөрөөдөл нь Парис, Меланы загварын долоо хоногт оролцох. Дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхах гэнэ лээ. Өдгөө ээжийн эрхэм үүргийг гүйцэтгэж яваа бөгөөд загварын карьерээ ч өсгөсөөр байна. Бяцхан охиныг нь түүний ээж халамжилдаг. Ингээд Түүний сүүлийн үед бүтээсэн ялдам төрхийг нь сонирхуулж байна. Сингапурын загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа сайхан бүсгүй маань "ялдамхан" төрхөө ийн гайхуулах дуртай.
Зочин · 2015/11/05
царай нь муухай юм бна. бие зүгээр юм