Тэнгис кино театр ямар замаар явж өнөөдрийн өнгө төрхийг олсон нь сүүлийн үед олны анхаарлыг татах болж. Тэр дундаа улстөрийн бүлэглэлийн анхааралд  өртөж эхэлжээ.

1980-аад оны дунд үед Ялалт нэртэйгээр анх байгуулагдаж хүүхэд залуусын цуглах дуртай газрын нэг болсон. Ялалт кино теарт кино үзэхээр үзсэн болох юм гэж аав ээж, ах эгчийн хэлж байсан үг санагдана. Зах зээлийн шуурганд нирвэгдэн театр төрхөө бараг алдаад байхад  нь солонгосчууд засч сайжруулаад орчин үеийн кино театр болгож дахин үүдийг нь нээж байсан билээ. Тэгэхэд энэ солонгосчууд сайн зүйл хийлээ. Монголын нэг кино театрыг аварлаа хэмээн ам уралдан магтаж байсан гэдэг.

Гэхдээ энэ солонгосчууд ямар үнээр Ялалт кино театрыг авсан. Эргүүлээд ямар үнээр монголын бизнесмэнүүдэд зарсан нь хаалттай хаалганы цаана үлдэж, иргэд ч төдийлөн сонирхоогүй. Уг нь нийслэлийн өмчийн газар эзэмшиж байсан Ялалт кино театрын дийлэнх хувь буюу 66 хувийг тухайн үед солонгосчуудад зүгээр бэлэглэсэн гэх. Хувьчлал байсан гэх боловч ийм нэртэй бэлэглэлийн найрсаг харилцаан дор болж өнгөрсөн зүйл  бололтой.

Солонгосчууд бэлгэнд алсан театраа засч сайжруулан кино театр гээд бардам хэдчих болгосон нь дээрх нүгэлийг нь хаазайлсан биз. Хамгийн сонирхолтой нь солонгосчууд өдий зэрэгт хүргэсэн театраа монголын нэгэн аж ахуйн нэгжид мөн л бэлэглэсэн бололтой юм. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар худалдсан гэх. Өдгөө "Улаанбаатар синема" компанийн эзэмшилд түвэггүй явж ирсэн кино театр Тэнгис нэрээр нэршээд удаж байна. Гайхашгийг үргэлжүүлж байдаг Тэнгис театрын хувьчлал хэрхэн гайхамшигтай явсан эсэхийг шалгаж хууль хянадтын дагуу асуудлыг шийднэ хэмээн одоогийн удирдлагууд хэлэлцэж байгаа аж.

Тэнгисийн  өмч хувьчлалын хэрэг мандах нь тодорхой болж үүнд улстөрчдийн нэр холбогдох нь. Тухайлбал, улстөр бизнесийн олигархи бүлэглэл гэгдэх Г.Батхүү, Сү.Батболд нарын нэр ч зохиж явна. Баттай бус эх сурвалжийн мэдээллээр дээрх улстөрчид Ялалт буюу Тэнгис кино театрын хувьчлалтай холбоотой гэх.

Анх нийслэлийн  хувь өмч байсан Ялалт кино театрын 66 хувь солонгосчуудад очиж байсан бол өдгөө Улаанбаатар синемагийн 100 хувь өмч болчихсон байна. Ялалтаас тэнгис хүрэх замын дардан байсан эсэх нь удахгүй тодорхой болох нь. Энэ мэтчилэн хүүхэд залуусын гэх тодотголтой барилга байгууламжийн хувьчлал, өмчлөлийн асуудал олон улстөрчдийг нойргүй хонуулах бизээ.