Тэр дэндүү сайн хүн даанч бид 2 цагаа олж учирч чадсангүй…
2013/07/18
Сайн байна уу та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би 25 настай эзэмшсэн мэргэжлээрээ өндөр цалинтай сайн ажил хийдэг энгийн л нэг эмэгтэй. Асуудал юунд байна вэ гэхээр би 1-р курсээсээ 4 төгстлөө нэг хүнтэй үерхсэн.
Намайг 2-р курст байхад тэр хүн 4-өө төгсөөд дэслэгч болоод 2 жил хөдөө ажиллаад ирэхэд нь хүртэл би хичээлээ хийгээд хүлээгээд л байж байдаг байсан. Миний анхны үерхэл анхны болзоо анхны үнсэлт анхны хайрын минь эзэн. Гэтэл би саяхан санаандгүй байж байгаад тэр хүнийг эхнэртэй гэдгийг олж мэдсэн. Бүр үнэхээр гайхсан 4 төгсөхөд нь хонхны баяр дээр нь очоод найзуудтай нь ангийнхантай нь бас гэр бүлийнхэнтэй нь танилцаж л байсан хэн ч тэр талаар хэлээгүй зарим нь угаасаа мэддэггүй юм билээ. Тэгээд би уулзаж байгаад өөрөөс нь шууд асуусан. Тэр надад “тиймээ би эхнэртэй гэхдээ хамт амьдардаггүй чамтай танилцахаас жилийн өмнөөс үерхэж эхэлсэн, тэр намайг гэхээсээ илүү гэрийнхнийгээ гээд байдаг угаасаа миний сэтгэлд нэг л хүрдэггүй юмаа. Эхнэртээ хайртай гэж боддог байсан ч гэсэн яг жинхэнэ хайр гэж юу байдгыг чамтай учирсныхаа дараа л ойлгосон. чамтай арай эрт танилцсан бол гэж дандаа л боддог тийм болохоор чамайг алдахаас айгаад үнэнээ хэлж чадаагүй. Чамайг хэзээ ч мартаж чадахгүй гэхдээ тэр хүнийг орхиод явчиж бас чадахгүй байна надад итгээд үүрд хамт амьдарна гээд анхны шөнөө надад өгсөн” гэж хэлсэн. Тэр хүнд өөрөөсөө ч илүү итгэдэг байсан болохоор иймэрхүү үг сонсоод үнэхээр гомдсон. тэгээд эхнэрээ сонго доо гэж хэлээд нэг сар харьцаагаа тасалж үзсэн. Тэр орой болгон орцны үүдэнд хүлээгээд л суужыдаг. Надад ч гэсэн аймар хэцүү байна. Өөр эрэгтэй хүнтэй хамт байж үзээгүй энэ хүнтэй л насыг барна гэж бодож явдаг байсан болохоор мартаж чадахгүй юм байна. Өөр хүнтэй танилцаж өөрийгөө хүчилж үзсэн болохгүй юм байна. Одоо яах ёстой юм болоо??? Сэтгэлээсээ зөвлөгөө өгч туслаач тэр дэндүү сайн хүн даанч бид 2 цагаа олж учирч чадсангүй…