Урлагийнхан хайртууддаа мэндчилгээ дэвшүүлсээр л ...
2013/02/14
Өнөөдөр гэгээн хайрын өдөр болох Валентиний өдөр тохиож байгаа билээ. Хайртай хосууд бие биедээ хайраа илэрхийлэн бэлэг сэлт солилцон энэ өдрөө өнгөрүүлж байна.
Харин урлаг соёлын одууд өөрийн хайртдаа мөн янз бүрээр илэрхийлсээр л. Жишээ нь ТВ коктейл хамтлагийн Цоомоо хайртай бүсгүйдээ зориулсан гэнэтийн бэлэг нь зүрх хэлбэр гаргасан түүнийг фото цуглуулга байв.
Түүнчлэн дуучин Ану мөн хайраа илэрхийлжээ. Түүний хайрын эзэн нь Б.Түвшинбаяр гэдэг залуу бололтой. Ямартаа ч тэрээр өөрийн хайртын нэрийг фэйсбуук хуудсаараа зарласан бөгөөд "Миний хайрын эзэн Б.Түвшинбаяр чамдаа гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэе, бүхий л зүрх сэтгэлээсээ хайртай ... Мөн монголын мянга мянган хосууддаа аз жаргал, дундрашгүй их хайрыг хүсье. Сайхан баярлаарай" гэж бичсэн байв.