Дуучин Нарагийн "уулзалт бум бужигнасан" болжээ
2015/11/03
Илэн далангүй Дуучин Нара маань өөрийгөө ганц бие ээж хэмээн олонд зарлаад авсан. Тэрбээр ганц бие ээжүүддээ зөвлөгөө өгч, илэн далангүй ярилцаж байхаар фэйсбүүк хуудас хүртэл нээсэн билээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү фэйсбүүк группын ээжүүд анхны уулзалтаа хийжээ. Энэ тухай "Аз жаргалтай ганц бие ээжүүд " группын маань анхны уулзалт үнэхээр бодсоноос ч илүү амжилттай, аз жаргалтай, уярал ухааралтай бас нулимастай ч гэсэн баяртай талархалтай сэтгэл хөдөлгөсөн уулзалт болж чадлаа.
Бидэнд ийм сайхан боломж олгосон " Single Ladies " УСК-н хамт олон ялангуяа гайхамшигтай эрч хүчтэй нинжин сэтгэлтэй МУСТА Ундармаа эгчдээ мөн биднийг дэмжиж гайхамшигтай бэлэгээр ирсэн бүх ээжүүдийг болон тэдний маань бяцхан үрсэд гайхамшигтай бэлэг бэлдсэн Huggies Brand, "Монголиан Стар Дистрибюшн" ХХК, "Coca Cola" ХХК болон Nestle-н хамт олонд ээжүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Киноны хувьд зөвхөн ганц бие ээж төдийгүй монголын бүх л эмэгтэйчүүд үзэж урам зориг итгэл найдвар, ойлгож ухаарах, болгоомжилж сэргийлэх зүйлсийг гайхамшигтайгаар үзүүлсэн инээд, нулимс ээлжилсэн сайхан кино байна. Үр хүүхдээ эрүүл саруул хүн шиг хүн болгон хайр энэрэлээр дутаалгүй хүний дайтай хүн болгох гэж хичээж зүтгэж байгаа Монголын нийт Өрх толгойлсон эмэгтэйчүүд мандтугай" хэмээлээ.
Зочин · 2015/11/03
Uiliin ur baikh oo. Setgel zuigeer sain togloj bna doo
Зочин · 2015/11/03
Nara yasn turaa wee xoorxn bn
irgen · 2015/11/03
Dajgui l bna shu de tsoglog busgui shu
Зочин · 2015/11/03
hoorhon l bna sh dee
Зочин · 2015/11/03
НҮҮРЭЭ САЙН УГААГААД ЗУРГАА АВХУУЛЖ БАЙ МУУХАЙ ХАРАГДААД БАЙНА