Ирэх оны хоёрдугаар улирлаас гадаад паспортыг шинэчлэн олгохоор болжээ.

2006 оны Засгийн газрын 166 тоот тушаалаар одоо хэрэглэж байгаа гадаад поспартын загварыг тогтоосон байдаг. Уг паспортын тамга, загвар нь олон улсын агаарын тээврийн стандарт, виз мэдүүлтийн шаардлага хангадагүй байна. Иймээс олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартыг хангасан иргэний хувийн мэдээлэл агуулсан өндөр нууцлалын чиптэй гадаад паспортыг иргэдэд олгохоор болжээ.

Шинэ гадаад паспорт нь ирэх онд хэрэглээнд нэвтэрч эхлэх ч таны одоо хэрэглэж байгаа бичиг баримтны хугацаа дуусаагүй бол хуучин паспортоо заавал солих шаардлагагүй аж. Харин хэрэглэж байгаа паспортны тань хугацаа дуусаж сунгалт хийлгэх үед шинэ паспортоо авах юм.

 

Т.Буянаа