Америкийн “Forbes” сэтгүүлийн гаргасан дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гурав дахь жилдээ Оросын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлж хүчирхэг удирдагч гэдгээ нотолж байна.

Түүний араас Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн жилийнхээс гурван байр дээшилж хоёрдугаарт нэрлэгджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хүч нөлөө буурч, Ангела Меркелийн дараа бичигдсэн байна.2015 оны дэлхийн нөлөө бүхий 10 хүний бүрэн жагсаалтыг хүргэж байна.

1.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин (2014 оны байраа хадгалсан)

2.Германы канцлер Ангела Меркель (гурав байр урагшилсан)

3.АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (нэг байр ухарсан)

4.Ромын пап Францис (байраа хадгалсан)

5.Хятадын дарга Си Жинпин (хоёр байр ухарсан)

6.Билл Гейтс (нэг байр ахисан)

7.АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга Жанет Йеллен (нэг байр ухарсан)

8.Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон (хоёр байр урагшилсан)

9.Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди (зургаан байр урагшилсан)

10."Google”-ын захирал Ларри Пейж (нэг байр ухарсан)

 

Н.Чимэг